Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 10. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сонирхолтой өдөр. Дараагийн долоо хоногийн туршид та өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөх хэрэгтэй. Хүсч байгаа зүйлсээ жагсаан бич, тэгээд байнга нүдэнд харагдаж байхаар газар наа. Одоо бас таны нэр хүнд чинь өсч байгаа тул бизнесийн өрсөлдөгчидөө ялах магадлал өндөр байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өнөөдөр чухал шийдвэр гаргаж магадгүй. Танилцаад удаагүй байгаа хүн чинь танд сексийн санал тавьж магадгүй. Хамгийн түрүүнд нэг нэгнээ сайн таньж мэдэх нь чухал шүү.
Үхэр (4/20-5/20)
Оройхондоо зугаа цэнгэлийн хүсэл давамгайлна. Сайхан хувцаслаж аваад явж хөгжилд. Байнгын очдог газраа сольж, өөр ер бусдын газар оч. Сонирхолтой хүмүүстэй танилцаж өөр гайхалтай хүсэл сонирхлыг мэдэж авах болно. Хэн нэгнийг бухимдуулахгүйн тулд ярилцаж байх үедээ нэр зохиож ярихгүйг хичээ. Хэрвээ та гэр бүлийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол хүмүүсийг өөр ажил төлөвлөхөөс нь өмнө эртхэн тэдэнд дуулгаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Баярт үйл явдлууд таныг амьдралдаа юу хийж байгаа талаар бодоход хүргэнэ. Хайр болон романтик сэтгэл өндөр байна. Ганц бие хүмүүс бодож байснаасаа өөр хүнд татагдана. Энэ үдэш та зэрэг 2 урилга хүлээн авах ба нэгийг нь эрт орхин дараагийн зугаатай газар руу яарна. Архи тамхинаас хол байх нь таныг буруу зүйл хийхээс сэрэмжилнэ. Гэр орноо шинэчлэхэд бодож байснаас тань илүү их мөнгө шаардагдана. Тиймээс та ханьтайгаа дахин зээл авч, хамтран төлөх талаар ярилцаарай. Хэрвээ та шинэ байр худалдан авах гэж байгаа бол яс суурийг нь сайн шалгаарай.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр хайртдаа хамгийн дуртай зүйлийг нь бэлэлглэ, та ч өөрөө хайраар шагнуулах болно. Түншүүдтэйгээ муудалцах магадлал өндөр байна. Танихгүй хүмүүсийн зүгээс учирч болзошгүй түрэмгий бүдүүлэг байдлаас болгоомжлохыг од эрхэс зааж байна. Хамт олны аливаа үйл ажиллагаанд болгоомжтой ханд.
Арслан (7/23-8/22)
Уйтгартай өдөр. Хэрвээ та дагавар хүүхэдтэй бол түүндээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Түүний дагавар хүүхэд гэдгийг нь ор тас мартаад зүгээр л сайхан сэтгэлээр хандахад болно. Өдрийн хоол хамт идэж, орой салхинд хамт алхсан ч болно. Хүүхэд л бол хүүхэд. Архи дарсны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Өглөө эрт босч төлөвлөсөн бүхнээ биелүүлэх гэж хичээгээрэй.
Охин (8/23-9/22)
Урамших өдөр. Охины ордны хүмүүс төрөлхийн бүтээлч авьяаслаг хүмүүс байдаг. Эдгээр шинж чанарууд өнөөдөр давамгайлах төлөвтэй байна. Энэ өдөр сонирхол нэгтэй хүмүүстэйгээ ярилцахад гайхалтай сайхан мэдрэмж авах болно. Чухал гэж үзэж байгаа хувийн болон бизнесийн ажлуудаа дуусгахыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Та өмнө нь хүсэн мөрөөдөж байсан арга хэмжээнд заавал оролц. Учир нь шинэ, эрч хүчтэй хүмүүстэй уулзах магадлалтай байна. Зохиолчид гар бичмэлээ хэвлэлийн газарт аваачин, их шагнал авах бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Бодол санаагаа төвлөрүүлэх өдөр. Хөрштэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, эсвэл хамаатан садантай бүр эсвэл огтын холбоо хамааралгүй хүнтэй ам зөрөх магадлал маш өндөр байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд гэр орноо тохижуулж, өөртөө таатай орчныг бүрдүүл. Хайр дурлал л таны бодол оюуныг тэр чигт нь эзлэх ба өдрийн ихэнхийг хайртынхаа талаар бодож өнгөрүүлэх болно. Гэхдээ бүх зүйлд өөрийнхөөрөө л байгаарай.
Нум (11/22-12/21)
Нөхцөл байдлууд тохиолдож болно. Харин таньд яаж гэдгийг тайлах түлхүүр байхгүй. Битгий асуу. Аз зоригтой байдалд дуртай. Замдаа байгаа азтай өөрчлөлтөө хүлээж ав. Та бол урам зоригийн эх булаг юм. Таны хайртай хүн эсвэл дотны найзад өнөөдөр хэзээнээс илүү таны дулаан илч, дур булаам байдал хэрэгтэй болно. Хэрвээ таны энергийн нөөц муудаж байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулз. Орой хайр дурлал үйл явдлаар дүүрэн байх болно. Гэхдээ төсвөө хяна.
Матар (12/22-1/19)
Сайхан өдөр болох хэдий ч сэтгэл хөдлөлийн түвшин чинь шинэлэг өөрчлөлтүүдийг авчирна. Хүнд хэцүү зорилго биелэхдээ бэрхшээлтэйг мэдэрнэ. Гэртээ ганцаараа байвал гадуур гарч зугаац. Энэ долоо хоногт гэр бүлээсээ холдож магадгүй. Тоглохын тулд хүүхэд асрагчаа шалгаж, таны бяцхан хүүхэд сайн байгаа гэдэгт итгэлтэй бай.
Хумх (1/20-2/18)
Та шударга байна. Өөрийгөө өөрчлөх нь энэ өдөр маш чухал. Юу ярьж буйгаа анхаарахгүй бол таагүй байдалд орж болзошгүй. Нар таны ордонд шилжих энэ үеэр таны гэр бүлд таатай уур амьсгал бүрдэнэ. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөн, удаан уулзаагүй гэр бүлийн гишүүдтэйгээ уулз. Жилийн энэ улиралд таны ганцаардмал сэтгэл нэмэгдэх ба аялагчид гэрээ санан бусадтай сэтгэл санаагаараа холбогдох нь чухал байна. Та хэвийн үзэгдийг ч хэтрүүлэн бодно.
Загас (2/19-3/20)
Шинэ ашигтай ажил хэргийн саналд туйлын анхааралтай хандаж түүнийг өөртөө дээд зэргийн үр дүнтэйгээр ашиглахыг гараг эрхэс зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эд зүйл худалдан авахад таатай. Хайр дурлал гэр бүлийн нөхөрсөг харьцааг одод мөн ивээж байна. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олно. Тэвчээртэй байж асуудлын мөн чанарт нэвтрэн орохыг хичээ.