“Парижель” гэдэг гоё амттай салатыг санал болгож байна. Хийхэд амархан, бэлдэхэд их цаг хугацаа орохгүй шүү.
Орц:
– өргөст хэмх 1 ширхэг.
– улаан лооль 1 ширхэг.
– амтат чинжүү 1 ширхэг.
– лаазалсан эрдэнэ шиш 3 хоолны халбага.
-тахианы утсан гуя 1 ширхэг.
– майонез 1 хоолны халбага.
– давс, чинжүү амтлах төдий.
– гоньд
Бэлдэх:
Өргөст хэмхээ арилгаж, нарийхан урт хэрчинэ. Дээр нь тахианы утсан гуяа хэрчиж хийгээрэй. Үлдсэн ногоог жижиг, дөрвөлжин хэрчин хийж, эрдэнэ шишээ нэмэх ёстой.
Дараа нь давсалж, чинжүүгээ цацан, майонез хийж хутгана. Ингээд л шинэхэн салаат бэлэн боллоо.
Сайхан хооллоорой.