Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли аль эртнээс хайр дурлалын харилцаатай болсон жүжигчин Брэд Питтэй гэрлэх бодолгүй байгаагаа мэдэгдэв. Жоли, Питт нар албан ёсоор сүй тавьсан ч тэдний харилцаа хуримын ёслолоор өндөрлөхгүй бололтой. Гэхдээ Холливудын жүжигчин бүсгүй зүүн гарын ядам хуруундаа бриллиантан шигтгээтэй бөгж гялалзуулж яваа билээ.
“Хурим болохгүй. Бид хоёрт үнэхээр энэ талаар төлөвлөсөн зүйл байхгүй” гэж Жоли ОК сэтгүүлийнхэнд ярьжээ. Тэдний хуримын ёслол энэ намар Франц дахь тэдний Шато Мираваль эдлэн газар дээр болно гэж мэдээлэгдэж байсан юм. Гэвч энэ нь үнэнээс хол зөрүүтэй мэдээлэл байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn