Хар тамхи хэрэглэсэн, худалдан авсан гэх хэргээр 1,6 жилийн ял авсан Г.Сарангэрэл хөл хүнд болсон гэдгээ зарлалаа. Тэрбээр найз залуу Б-ээсээ бие давхар болсон бөгөөд өдгөө 6-7 нидельтэй гэнэ.
Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар бол жирэмсэн болоод бага насны хүүхэдтэй эмэгтэйд ял эдлүүлдэггүй ч одоогоор анхан шатны шүүхээс 1,6 жилийн ял оноогоод байгаа билээ.
Тэгэхээр Г.Сарангэрэл удахгүй суллагдаж, хоригдох ялыг түр хойшлуулж магадгүй байна.