Алдарт Givenchy брэндийн загвар зохион бүтээгч Рикардо Тишигийн төрсөн өдрийн үдэшлэгт олон одод очиж хүндэтгэл үзүүлжээ. Тэнд Кэйт Мосс, Наоми Кэмпбелл зэрэг супермоделиудаас гадна Жастин Бибер ч очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр залуу дуучин маань домогт загвар өмсөгч Кэйт Мосстой танилцахыг хүсчээ. Харин Кэйт дуучин залууд биеэ аятайхан авч явахыг зөвлөөд, хэрхэн биеэ зөв авч явах талаар хичээл хүртэл заасан гэнэ. Түүнчлэн дуучин залууг толгой түрүүгүй загнасан аж.