Apple компанийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний нэг бол iPhone ухаалаг гар утас билээ. Уг гар утасны бүхий л загваруудаас энэ он гарсаар 80 сая хувь борлуулагдсан тухай Techradar сайт мэдээлжээ.
Өнгөрсөн 2013 онд тус компани 50-60 сая орчим iPhone 5s болон iPhone 5c загварын ухаалаг гар утсуудыг борлуулсан тооцоо байдаг ба энэ онд уг амжилтаа эвдэх нь тодорхой болоод байна.
Ирэх есдүгээр сард тус компани 2 ч шинэ загварыг танилцуулахаар мэдээлэл гараад байгаа ба шинэ загваруудын борлуулалт тэсрэлт хийнэ хэмээн шинжээчид үзээд байгаа аж.
Учир нь шинээр гарах загварууд нь өмнөх бүх загваруудаасаа том дэлгэцтэй байх нь тодорхой болоод байгаа юм.