Орц: 1.2 кг хонины цул мах,
2 ц/х чидун жимсний тос,
2 ш улаан лооль,
3 х/х нимбэгний шүүс,
1 х/х нунтаг сармис,
1 х/х яншуй, давс, перец
Хийх арга: Сармис, яншуй, давс, нимбэгний шүүсээ жижиг саванд хийнэ.
Хольсны дараа махаа 2-4 хэсэг болгон хуваана. Сармисны бэлдэцээрээ хонины махны хоёр талыг бүрнэ. Хайруулын тавганд тосоо хийж дунд зэргийн галаар халаагаад хонины махаа хийнэ.
Хоёр талаар нь эргүүлж шараад бага зэргийн ус нэмж болтол нь жигнэнэ. Болсон бол хайруулын тавгандаа дахин тос нэмж, хоёр талаар нь шаргалттал нь шарна.
Бэлэн болсон хоолоо амталсан будаа, салат төрөл бүрийн ногоогоор хачирлан таваглаарай.