Ерөнхий сайдын ивээл дор болдог энэхүү тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг тамирчид өрсөлдөхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг олон нийтэд сурталчилдаг билээ. Өөрийнх нь ивээлд багтсан тэмцээнд Ерөнхий сайд заавал хүрэлцэн очдог.
Тэрбээр адуучдын хамт морь унан явахыг харсан зарим хүн “Ерөнхий сайдын дэргэд яваа ногоон дээлтэй саальчин нь ямар азтай бүсгүй вэ” хэмээн хошигнож байгаа нь дуулдсан.
Гэвч тийн олны нүдийг хужирлан, амных нь бай болсон ногоон дээлт бол ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл байсан юм. Эрхэм сайд “Адуучин” тэмцээнд очихдоо ногоон дээл өмсөж, толгойдоо алчуур зангидсан нь тийнхүү саальчин гэж дуудуулахад хүргэж орхив.