Холливудын жүжигчин Том Круз, Николь Кидман нарын өргөмөл хүү Коннор сүүлийн үед байнга л шөнийн клубүүдэд цагийг өнгөрүүлэх болсон байна. Мөн архинд дурласнаас гадна тамхийг хэтрүүлэн хэрэглэж байгаа гэнэ.
Николь Кидман хүүгээ муу зуршлуудаас нь салгах гэж жил гаруйн хугацаанд тэмцэж байгаа ч амжилт олоогүй байна. Энэ ч үүднээс Кидман Том Крузд хандсан ч аав нь хүүдээ нөлөөлж чадаагүй аж.
Хосууд 1995 онд Техас мужид байрлах сүмээс хоёр сартай байхад нь Коннорыг өргөж авсан юм. Тэд 2001 онд хуримаа цуцлуулсаны дараа Коннор Томын аавынд амьдрах болсон билээ.