Екатери́на Константи́новна Гусева 1976 оны 7 сарын 9-нд Москвад төрсөн. Оросийн кино театрийн жүжигчин, дуучин ОХУ-ийн гавъяат жүжигчин (2009).
Түүний аав Константин Васильевич Гусев нь оёдолчин, харин ээж Тамара Михайловна Гусева нь Москва хотийн Техникийн хяналтийн албаний ерөнхий байцаагч байсан. Екатерина багаасаа гимнастик, уран гулгалт, усан сэлэлтээр хичээллэдэг байсан ба сургуулийнхаа театрт жүжиглэдэг байжээ.Түүнийг Москвагийн Биотехнологийн институтэд элсэн орох бодолтой байхад нь ахлах сургуулийнх нь багш Тамара Михайловна Гусеваш түүнийг жүжиглэх авъяастайг анзаарч Б.В.Щукинагийн нэрэмжит театралний дээд сургуульд орж суралцахыг санал болгосоноор 1993 онд элсэн орсон байна. Ингэснээр түүний жүжчигчин болох үндэс суурь тавигджээ.
Екатерина Гусевад 2002 онд Бригада киноны найруулагч гол дүрийн эмэгтэйд тоглох санал тавьсан. Түүнийг “Бригада” кинонд хөгжмийн дээд боловсролтой, сэхээтэн айлын охин эмээ дээрээ өсч хэрхэн Сашагийн эхнэр болж түүний амьдралд дасан зохицож чадаж байгаа гахайлтай эмэгтэйн дүрийг бүтээж чадахыг найруулагч олж харсан нь зөв шийдэл болж байжээ…
Ингэсэнээр уг киноны гол дүр болох Саша Беловийн эхнэрийн дүрийг гахалтай гаргаж чаджээ.
Түүний хувийн амьдрал: Тэрээр 1996 онд алдарт Бизнесман Владимиром Абашкинымтэй гэрлэсэн юм. Владимир Абашкин нь урлаг соёлийн томоохон дэмжигч “Base Beauty”-ийн эзэмшигч бизнесмэн, үйлчлүүлэгчдийнх нь дунд Алла Пугачёва, Иосиф Кобзон, Валерий Леонтьев, Филипп Киркоров, София Ротару болон өөр бусад одууд байдаг. Тэдний дундаас хүү Алексей Владимирович Абашкин (01.11.1999) ба охин Анна Владимировна Гусева (25.10.2010) нар төржээ.