“MNG EVENT” гэх компанийн нэрийг цахим ертөнц болон их хотын шинэ үеийн залуус андахгүй мэддэг болцгоосон. Учир нь тус компани сүүлийн 5 жилийн хугацаанд залуусын чөлөөт цагийг зөв боловсон соёлтой өнгөрөөж, их хотыхныг дэлхий нийтийн шоу ертөнцтэй хөл нийцүүлэх гадаах үдэшлэгүүд зохион байгуулсан. Тухайлбал, FRESH AIR, QLIMAX, SUNRISE, REFRESH зэрэг шоуг энэ зуны турш зохион байгуулж, залуусыг байлдан дагуулж Монгол залуус ямар цоглог бас эрч хүчтэй байдгийг мэдрүүлсэн гэхэд болно. Тус компани энэ удаад бас нэгэн өвөрмөц шоуг анх удаа шинэ үеийн төлөөлөл болсон залуустаа зориулахаар зэхжээ. Энэ талаар Дижи Маралаатай уулзлаа.
-Өөрийгөө танилцуулаач?
-Би MNG EVENT-ээс төрсөн анхны TRAP, TWERK, ELECTRO – RnB HIP HOP-р DJ. Орчин үеийн хөгжмийн ертөнцөд шинэ урсгалыг хөгжүүлж, анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа.
-Үдэшлэг хэзээ болох вэ?
-Миний бие даасан “NEW SKOOL” үдэшлэг энэ сарын 12-нд BRIX клубт зохион байгуулагдана.
–Тус үдэшлэг өмнөх үдэшлэгүүдээс юугаараа онцлог вэ?
-Монголд HIP HOP урсгалын шоу их болдог. Жишээлбэл, OLD SKOOl гэх мэт 80 90-ээд оны HIP HOP-ын акулуудын төлөөлөлийн үдэшлэг нилээдгүй болдог байсан. Харин өнөө үед залуусыг байлдан дагуулж буй “NEW SKOOL” гэх шинэ урсгалын тоглолт Монголд болж байгаагүйгээрээ онцлог. Мөн анхны TRAP, TWERK, ELECTRO – RnB HIP HOP эмэгтэй DJ-ийн нэрэмжит гэдэг нь бас нэг онцлог байгаа.
-“NEW SKOOL” урсгалаар дагнасан HIP HOP CD гаргасан талаар?
-Миний өөрийн зохиосон сэтээс бүрдэх бөгөөд цаг гаруй үргэлжлэх хаана ч хэзээ ч уйдахааргүй сонсож болох CD болсон. Миний хувьд TRAP, TWERK гэх урсгал Монголд их хүчээ авч байна. Иймээс энэ урсгалд дуртай залуустаа зориулж сүүлийн үеийн HIP HOP төлөөлөгчдийн дуугаар MIXTAPE хийсэн. Мөн уг CD гарснаараа их хотын залуусыг дэлхий нийтийн шоу ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад дөхөм болно гэж бодож байна.
–Нөгөөдөр болох үдэшлэг ямар хөтөлбөртэй байгаа вэ. Монголд анх удаа гэдгээр хүмүүс нэлээд сонирхож байна?
-Анхны “NEW SKOOL” урсгалын үдэшлэг гэдэг утгаараа их өвөрвөц шийдэлтэй зохион байгуулахаар бэлтгэж байна. Зарим SURPRISE-аас задалбал, эхний ирсэн 200 залуусдаа өөрийн гараар анхны NEW SKOOL MIXTAPE-г бэлэглэх бөгөөд мөн бүжгийн хамтлагуудтай хамтран сонирхолтой NEW SKOOL бүжгийн тэмцээн зохионо.
-Лазер шоу болох уу?
-MNG EVENT нь Монголдоо хамгийн хүчтэй LASER-уудтай гэгддэг бөгөөд энэхүү лазерандаа зориулан CO2 (Нүүрсхүчлийн хийн хүйтэн утаа) буун аппаратаар BODYBUILDING-н залуус буудан, залуусыг сэрүүцүүлэн доргиох болно.
-Таксын хувьд ямар үнэтэй байгаа вэ?
-Бид такс худалдан авсан эхний 100 залуустаа бонус нэг такс бэлэглэж байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо нэг таксаар хоёулаа орж миний тоглолтыг үзэх боломжтой болно. Лазер болон хөгжмийн ертөнцийн гайхамшигт хэмнэлийг нөгөөдөр хамтдаа мэдэрцгээе
Х.Эрдэнэсолонго
gogo.mn