Орц:
-Яснаас нь салгасан цагаан загас – 300гр
-Гурил – тал аяга
-Нимгэн хэрчсэн нимбэг – 4 зүсэм
-Үрж бэлтгэсэн нимбэгний хальс – 1цайны халбага
-Өндөг – 1 ш
-Ус – 2 х /х
-Цөцгийн тос –2 x /x
-Наранцэцгийн тос – 2 x /x
-Талхны үйрмэг, давс, амтлагч халуун ногоо, перц, сонгино
Хийх арга:
Гурил, нимбэгний хальс, давс перцээ нэг саванд холино. Энэ амталсан гуриландаа загасны махаа өнхрүүлнэ. Ус, өндөг хоёроо хольж хутгаад дээр нь талхны үйрмэгээ нэмнэ. Энэ холимогтоо гурилд өнхрүүлсэн загасаа дүрнэ. Дараа нь хайруулын тавганд цөцгийн тос болон наранцэцгийн тосоо хийж халаана. Загасаа 5 минут шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд бэлэн болсон загасаа 4 зүсэм нимбэг болон сонгиноор чимэглээрэй.