Монголын тайзны урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакш шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барих гэж байна.
Тэд “Хайр бүхнээс хүчтэй” хэмээх шоу тоглолтоо МҮЭСТО-д энэ сарын 22-ноос эхлэн өдөр бүр толилуулах юм. Энэхүү шоу тоглолтоороо залууст хайрын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон гэж уран бүтээлчид хэлж байна.
Сонирхуулахад, тус хамтлагийнхан өмнө нь “Эрчүүдийг Уучил”, “Хамтдаа гэгэлзье”, “Амьдралд стресс хэрэггүй” шоу тоглолтоо үзэгчдэд өргөн барьсан билээ.