Дуучин Селена Гомес жирэмсэн болсон талаар Америкийн “Star” сэтгүүлд бичжээ. Хосын дотны найзын хэлснээр 22 настай Селена Гомес найз залуу Жастин Биберийн хүүхдийг тээж байгаа аж. Мөн залуу хос Лос-Анжелос хотод сүй тавьсан байна. Жастин төрөлх Канад улсдаа хурим хийх хүсэлтэй ба сүйт бүсгүйдээ “Cartier” брэндийн цагаан алтан бөгж бэлэглэжээ. Тэд 2011 оноос хойш үерхсэн аж.