Загвар зохин бүтээгч Виктория Бэкхем Лондон хотын төвийн дүүрэгт өөрийн дэлгүүрээ нээх гэж байгаа ажээ.
Харин түүний дэлгүүрт нөхөр Бэкхем болон хүү нар нь ажиллана гэнэ. Энэ тухай Виктория Бэкхем саяхан өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Тэрбээр хэлэхдээ “Би энэ бизнест их дуртай. Бүгдийг өөрөө хянаж байхын дээр худалдан авагчидтайгаа өөрөө харьцана. Дэлгүүрийн ажилдаа гэр бүлээ оролцуулах болно. Нөхөр маань үйлчлүүлэгчдэд хаалга онгойлгож өгөхөд Брүклин чөлөөт цагаараа лангууны ард зогсох байх” гэжээ.