Жүжигчин Жессика Бил энгийн үедээ make-up-гүй байж чаддаг цөөн алдартны нэг. Түүний энэхүү будаггүй энгийн хирнээ дур булаам гоо сайхны нууц нь юундаа байдаг юм бол…
Тэгвэл нууц нь ердөө л органик хүнсэнд оршдог гэнэ. Жессикагийн байнгын хэрэглээ нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо. Тэр үргэлж байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгохыг хичээдэг гэнэ. Ийм учраас л тэр байгаагаараа гоёж чаддаг бүсгүй бололтой. Түүнчлэн Жессика Билийн гоо сайхан байх өөр нэг арга нь өдөо бүр алхаж, фитнесээр хичээллэх аж. Тэр өглөө бүр нохойтойгоо алхахад багагүй цаг зарцуулдаг гэнэ шүү.