Жүжигчин Анжелина Жоли нөхөртөө тансаг бэлэг өгчээ. Тэрээр хайртдаа 3 сая ам.долларын үнэтэй Patek Philippe цагийг бэлэглэсэн байна. Уг цаг нь 1952 оны цэвэр мөнгөөр урласан гэнэ. Анжелина Жоли бэлэглэсэн цагныхаа ар талд “Нессагаас Ролид” хэмээх үгийг бичүүлсэн нь тэдний хамтран бүтээж буй “Тэнгист” киноны гол дүрүүдийн нэр ажээ. Тэрээр Мальтад шинэ бүтээлийнхээ зураг авалтад орохын өмнө нөхөртөө барьжээ.