“Airport Fashion” буюу “Онгоцны буудлын стиль” гэсэн тодорхойлолт сүүлийн үед их гарч ирээд байгаа. Энэхүү стиллээс хүмүүс их санаа аван хувцасладаг болжээ.
Савхин хүрмийг жийнстэй хослуулах үнэхээр энгийн хирнээ дэгжин сонголт шүү. Бүсгүйчүүд бид жийнс өмсөх дуртай шүү дээ. Биед эвтэйхан хирнээ дэгжин харагдуулдаг. Тэгвэл та ч бас ингэж хослуулах хэрэгтэй.
Богино дүүжин өмдийг энгийн бэлтгэлийн цамцтай хослуулна гэж хэний санаанд буух билээ. Энэ ч мэдрэмж шүү. Тэгээд л “high heel”-ээр донж нэмчихнэ.
Хар өнгийг уйтгартай бүүдгэр өнгө гэдэг ч донжийг нь олж хослуулж чадвал таныг тун дэгжин харагдуулна гэдэгт итгээрэй. Хувцасны сонголтонд бол хар өнгө яах аргагүй “хаан” өнгө гэдгийг эндээс харж болохнээ. Бүсгүй таны шүүгээнд хар өнгийн хувцаснууд байдаг л биз дээ.
Хар цагаан хосолсон байхад та классик харагдах болно. Бүсгүй минь чи ч гэсэн ингэж хувцаслаад нэг үзээрэй. Ажил хэрэгч мөн энгийн.
Оксфорд загварын гутлыг дэрвэгэр хормойтой даашинзтай хослуулсан нь тун энгийн хирнээ гоёмсог харагдуулж байна. Хүүхдэрхэг “cute” байхыг хүсвэл энэ ч дажгүй сонголт байна.
Ороолт нүдний шил бол ямар ч энгийн хувцасыг дэгжин харагдуулах увидастай чимэглэлүүд билээ. Халуун зун ч гэсэн алчуур зүүж яагаад болохгүй гэж.
Тун сайхан сонголт бүсгүй та ингэж хувцаслах дуртай л биз дээ. Хааяа ч гэсэн өндөр өсгийт өмсөхгүй хөл амраад л… Бас маш чөлөөтэй тэгээд дээрээс нь загварлаг.
Энэ ч бүхлээрээ чөлөөтэй гэдэг категорит хамаарагдах хувцаслалт байна шүү. Эрх чөлөө үнэртсэн стиллэг энэ загвараар хувцаслаж үзээгүй эмэгтэй гэж лав байхгүй байх.
Өвдөг давсан өндөр өсгийт, legging, богино хар хүрэм. Уг нь жирийн л хувцаснууд… Харин донжийг нь олно гэдэг энгийн биш хэрэг.
Загварлаг байдлаараа хэнийг ч гаргаахгүй Victoria Beckham-ийг “Airport Fashion”-д ихээхэн ач холбогдол өгдөгийг нь бүгд мэдэх билээ. Тэгвэл түүний энэ удаагийн сонголт энгийн бас ч үгүй дэгжин харагдуулж байна.
Boy friend жийнс их моод болоод байгаа шүү дээ. Загвараас хоцрох дургүй хүүхнүүд шуураад л… Hollywood-ийн алдартнууд BF жийнсийг кет, пүүз, өндөр өсгийт, oxford shoes дээр хослуулан өмсөж харагддаг. Өөр бас ром загварын сандал дээр хослуулж болдгийг та харж байна.
Boy friend жийнс, oxford shoes, нивсгэр цув + загварлаг, стиллэг, чөлөөтэй, энгийн
Фото Эх Үүсвэр: cosmopolitan.mn