“ICloud”-ийг ашигладаг дэлхийн олны танил одуудын нүцгэн зураг алдагдаж цахим ертөнцөд тархсан хэрэг гарч, олныг шуугиулж байсан билээ.
Зураг нь хулгайд алдагдсан дуучдын дотор Женнифер Лоуренс, Рианна, Ким Кардашян, Селена Гомез зэрэг одууд байгаа юм.
Тэгвэл тэд “Google” компаниас 100 сая ам.доллар нэхэмжилж магадгүй ажээ. Тэднийг төлөөлж дуучин Женнифер Лоуренсийн хуульч Марти энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Тэрбээр одуудын нүцгэн зургийг интернетээс бүр мөсөн устгахыг шаарджээ. Хэрэв “Google” хүсэлтийг хүлээж авахгүй бол хохирлын төлбөрт 100 сая ам.доллар нэхэмжилнэ гэсэн байна.
Харин “Google” –ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэд “Apple” компани ICloud”-ийн хамгаалалтын системд ямар нэгэн цоорхой гараагүй. Харин хаккерууд оддын хэрэглэгчийн нэр, нууц үгийг хакердаж хувийн зургийг нь авсан гэж мэдэгдсэн байна.
gereg.mn