Бид эрчүүдийн талаар юуг буруу ойлгодог юм бол? “Хэргийн эзэд”-ийн өөрсдийнх нь үнэн өчил юу байхыг хамтдаа сонсоцгооё. Эрчүүд хайртай бүсгүйдээ ч хэлээгүй нууцаа дэлгэж байна.
-Би л лав өөрийнхөө гоо сайханд анхаардаг эмэгтэй хүнд дуртай. Уруулын будаг, даашинз зэрэг чинь л та нарыг эрэгтэйчүүдээс ялгаж, жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг чинь баталдаг зүйлс юм шүү дээ. Харин миний харж байгаагаар сүүлийн үед сайхан бүсгүйчүүд нүүрээ будах, өсгийтэй гутал өмсөхийгөө “дарамт” юм шиг хүлээж авдаг болчихож. Эр хүн эр хүнээрээ, бүсгүй хүн бүсгүй хүнээрээ л байхад би дуртай. /26 настай Баатараа/
-Эрчүүд бид эмэгтэй хүний төлөө мөнгөө үрэхдээ сэтгэл хангалуун байдаг. Зарим эмэгтэйчүүдэд юм худалдаж авч өгөх гэхээр “Битгий надад мөнгөө үр. Тэрний оронд өөр юмад зарцуул” гэж хэлдэг. Энэ бол бидний хувьд доромжлолоос өөрцгүй. Бид өөрсдөө л авч өгье гэж хэлсэн бол, санаа зоволгүй авахуулж байвал баярлах болно. /31 настай Чука/
-Эр хүн бүр шалиг байдаггүй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. “Бүх эрчүүд хөгийн амьтад” гэж эмэгтэй хүний амнаас гарахыг олон сонсож байлаа. Мөн биднийг одоо хэн байгаагаар минь биш ирээдүйд хэн болох хүсэлтэй байгаагаар минь үнэлж дүгнээсэй гэж хүсч байна. Чадвартай эр болгон дотроо өөрийгөө 10 жилийн дараа ямар түвшинд очсон байхыг яв цав мэдэж байдаг. Түүнийг нь л сонс, тэгээд итгэ. Бид алсын хараатай хүмүүс шүү. /24 настай Шаба/
-Би эмэгтэйчүүдийг найзууддаа яагаад хамаг юмаа тоочиж орхидгийг нь ойлгодоггүй юм. Эрэгтэй хүмүүс өөрсдөө л шийдвэрээ гаргачихдаг. Бидэнд хэний ч шургуу үгний хэрэг байдаггүй. Харин эмэгтэйчүүд бусдын үгээр шийдвэрээ гаргах тохиолдол олон байдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцдаг эмэгтэй хүнийг би илүүтэй хүндэлнэ. Зөвлөгөө болгон хоёр талтай байдаг шүү гэж хэлмээр санагддаг юм. /25 настай Максим/
-Эхнэртээ өөрийн нүдээр бэлэг сонгохын оронд би хэцүүхэн шиг төсөл хариуцахыг илүүд үзэх байсан. Бидний ихэнх нь мэдрэмж муутай байдаг учраас, дараа нь биднийг гомдлын үгээр шийтгэж байхын оронд түрүүлээд юу авмаар байгаагаа хэлчихвэл баярлах болно. Тэгвэл хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэнэ шүү дээ. /32 настай Заяа/
-Бүсгүйчүүд ээ, бид та нарыг өөр эр хүний ярьсан онигоонд минийхээс илүү инээхэд дургүй. Бид хайрласан эмэгтэйгээ хэнээс ч илүү инээлгэж чадаж байвал өөртөө илүү итгэлтэй байдаг. /22 настай Эба/
-Олон бүсгүйчүүд эрэгтэй хүний дэргэд байхаараа өөртөө итгэлгүй болж хувирдаг. Бүрэг ичимхий зангаас илүү зоримог, бардам занг бид үнэлдэг. Бахархалыг нь төрүүлэх эмэгтэйг эр хүн бүр хайж явдаг гэвэл нэг их буруудахгүй байх шүү. /23 настай Цогтоо/
-Намайг найз бүсгүй минь зориггүй, доожоогүй нэгэн гэж үнэлдэг. Яагаад тэгж дүгнэснийг нь асуухад намайг машинаар удаан явдаг, бас өөрийнх нь өөдөөс эсэргүүцэж чаддаггүй гэж хэлсэн. Гэвч би машиндаа түүнийг суулгасан үедээ л болгоомжлон удаан явж, муудалцахыг хүсдэггүй болохоор өөрийнх нь хэлснийг дагадаг. Бусад үед би найзуудтайгаа машинаар уралдаж, өөдөөс минь боссон хэнийг ч няцааж чаддаг юм. Эрийг бүү бас гэж би бүх эмэгтэйчүүдэд хэлмээр байна. Бид та нарын дэргэд л илүү уян зөөлөн болчихдог. /26 настай Тэмка/
-Зарим эмэгтэйчүүд биднийг сексийн төлөө амьдардаг гэж ойлгодог. Гэхдээ бид ч бас хайрладаг бүсгүйгээ удаанаар тэвэрч хэвтэх, зүгээр л үнсэлцэж суух дуртай юм шүү. Харин чи л хүсвэл бид хэзээ ч чамтай секс хийхэд бэлэн байдалтай байдаг. /28 настай Баярхүү/
-Заримдаа эрчүүдэд бүсгүйгээ жаргалтай байлгахын тулд худлаа хэлэх шаардлага гардаг. Миний бодлоор эмэгтэйчүүд өөрсдөө ч заримдаа үнэнийг сонсохыг хүсээгүй байдаг. Бид ямар ч тохиолдолд үнэнээ хэлж чадна , гэхдээ чамайг уурлуулахгүй байх нь бидний хувьд шударга ёсноос илүү чухал байвал бид нуухыг илүүд үздэг. Үнэн үргэлж таатай байдаггүй гэдгийг бид хоёул мэднээ. Тийм биз? /23 настай Амараа/
Чи эрчүүдийг эмэгтэйчүүдийн талаар юуг мэдээсэй гэж хүсдэг вэ?
Goolingoo