Холливудын жүжигчин Камерон Диаз 42 насыг зооглох хугацаандаа олон сайхан залуустай нэр холбогдож байсан ч хүүхэд төрүүлээгүй юм. Тэрээр саяхан “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүүхэдтэй болно гэдэг маш том ажил амжуулж байгаа хэрэг. Би хүүхэдгүй болохоор арай амар хялбар амьдарч чаддаг. Би хүмүүсийг хамгаалах дуртай ч хүүхэдтэй болмооргүй байна. Тиймдээ ч олон ажлыг амжуулж байгаа. Өөр зүйлд анхаарал хандуулмааргүй байна” гэж ярьжээ.