Дуучин Селена Гомез өчигдөр “Ellen”шоуд оролцох үеэрээ “Би Биберийг хаясан. Бид салсан нь үнэн” гэж хэлжээ. Тэрбээр “Би дахин Бибертэй эргэн нийлэх бодолгүй байна. Энэ шар үстэй хүүхэд намайг хангалттай залхааж, зовоосон. Тиймээс эргэн нийлж, дахин хайрын романс эхлүүлэхийг хүсэхгүй байна” гэжээ. Бибер, Селена нар 2010 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гурван удаа салсан юм.