Дуучин Кейти Перригийн “ABC” агентлагт ярилцлагыг хүргэж байна.
-Ганц бие амьдралдаа хэзээ цэг тавих төлөвлөгөөтэй байна. Жон Майерээс харилцаагаа тасалсаны дараа хэсэг хугацаанд ганцаараа явлаа?
-Эрх чөлөөтэй байх сайхан байна. Шөнийн клубт шөнөжингөө найзуудтайгаа бүжиглэхэд хэн ч саад хийж, утас руу минь залгах хүнгүй сайхан байна. Үнэндээ сүүлийн таван жил залуусаас болж миний амьдрал хэтэрхий хаагдмал, боогдмол өнгөрсөн мэт санагдах юм. Тэгэхдээ энэ бүхний бурууг хэн нэгэнд өгөхгүй ээ. Тиймээ ганц бие амьдрал минь надад таалагдаж байгаа ч заримдаа хэтэрхий уйтгартай байна. Бүх найз минь найз залуу эсвэл нөхөртэй. Хэсэг найзууд минь хүүхэдтэй болцгоосон. Хүүхэдтэй болсон найзууд минь надтай ярих хугацаагаа хүүхдүүддээ зарцуулахыг хүсч байгаа учир бидний харилцаа бага зэрэг хөндийрсөн. Би ч бас хүүхэдтэй болбол ингэж аашлах байхдаа гэж бодоод найзууддаа муухай зан гаргахгүйг хичээж байгаа. Найз залуутай болохыг хүсч байна. Тэгэхдээ зүгээр нэг найз залуу биш, намайг насан туршдаа хайрлах залууг хүсч байна.
-Хүмүүс олны танил болохоороо өмнө найзалж байсан найзуудтайгаа харьцахаа больдог. Алдартай болох тусмаа өнгөрсөнөө мартахыг хүсдэг мэт санагддаг. Харин та тийм биш бололтой?
-Дан ганц авьяасаар алдартай эсвэл олны танил болохгүй. Чи хэн нэгний тусламжгүйгээр олны танил болж чадахгүй шүү дээ. Бусад нь ямар гэдгийг сайн мэдэхгүй. Би өнгөрсөн бүхнээ мартахыг хүсдэггүй. Миний өнгөрсөн амьдрал одоогийнх шиг баян тансаг байгаагүй. Тэгэхдээ миний өнгөрсөн амьдрал давтагдашгүй, зугаатай өнгөрсөн. Тиймээс л мартахыг хүсэхгүй байна.
-Холливуудын уран бүтээлчид таныг сайн охин хэмээн үнэлдэг. Энэ тухайд?
-30 настай бүсгүйг охин гэж байгаад баярлалаа. Тэгэхээр би залуухан харагддаг бололтой. /Инээв/ Муугаар биш сайнаар үнэлүүлж байгаад баяртай байна. Нэрнийхээ өмнө сайн гэж хэлүүлж байна гэдэг чинь гайхалтай хэрэг биш гэж үү.
-Нэг зүйлийг асуумаар байна. Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд Холливуудад орох их хэцүү байдаг гэсэн. Чамд чадвар байхаас гадна гоо үзэсгэлэн байх ёстой. Мөн бусдыг татах, сэтгэлийг хөдөлгөх чадвар. Хэрвээ энэ бүхэн 50 хувиас бага байвал нэрд гарсан найруулагч, продюссерийн хөлд суух эсвэл хүслийг нь биелүүлэх. Ойлгож байгаа байх?
-Амархан хоол зөвхөн хавханд байдаг. Тэгэхдээ уран бүтээлч болохын тулд нэр нөлөөтэй хүмүүсийн дур хүслийг хангах нь буруу хэрэг. Чи тэдний тэжээмэл амьтан болох гэрээнд гарын үсэг зурвал насан туршдаа харамсах болно. Тиймээс чадвар байгаа бол бардам байх хэрэгтэй. Намайг холливуудад орохоор бэлдэж байх үед олон ч баян эрхмүүд мартагдахын аргагүй санал тавьдаг байсан. Хэрвээ би тэдний саналыг хүлээн авсан бол одоо шигээ эрх чөлөөтэй байж чадахгүй байсан.
-Та гэрийн тэжээмэл амьтан болох гэрээнд гарын үсэг зурж байж олны танил болсон уран бүтээлчийг таних уу?
-Мэднэ. Тэгэхдээ хүний хувийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна.
-Сүүлийн үед та дуучин Лейди Гага болон Майли Сайрусын талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа?
-Тайзаа хүндлэхгүй байгаа уран бүтээлчдийг шүүмжлэх нь зөв. Уран бүтээлч хүн тайзаа хүндлэхгүй бол өөр хэн хүндлэх юм бэ. Бид дуучин гэж хэлүүлж байгаа бол ухамсартай байх хэрэгтэй. Гага анх гарч ирэхдээ галт уул шиг оргилж байсан. Би түүнийг оргилуун дарс шиг бүсгүй гэж боддог. Харин сүүлийн үед түүний тэнэг гэмээр үйлдлийг нь харахаас дотор муухайрдаг болсон. Майли Сайрус ямар хөөрхөн охин байлаа. Одоо тайчигчаас ялгагдах зүйл алга. Уучлаарай, үзэл бодлоо хэтэрхий чөлөөтэй илэрхийлж байгаад минь. Нэг зүйлийг асуумаар байна. “Та дуучин хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ”. Ярилцлагынхаа үеэр асуулт тавьж буйд уучлаарай.
-Би дуучин хүнийг Уитни Хьюстон шиг хүчирхэг хоолойтой. Мадонна шиг эрч хүчтэй. Бейонси шиг үзэсгэлэнтэй. Селена Гомез шиг халуухан байгаасай гэж хүсдэг. Танд ч гэсэн дээрх хатагтай нарын бүх давуу тал байдаг. Та үзэсгэлэнтэй, авьяастай, өхөөрдмөөр, дур булаам, бусдыг татах чадвар бүгд л байна.
-Баярлалаа. Та дуучин хүнийг энэ бүсгүйчүүдээр төлөөллүүлж байна. Тэгэхдээ галзуу, гажигтай хүнийг нэрлэхийг хүссэнгүй.
-Кейти Перри гэх бүсгүй хуримаа хийж, хайрын бал бурманд умбаж үзсэн. Хүмүүс хуримынхаа үеэр хоёр биенээ үүрд хайрлах болно гэж амладаг мөртлөө, амлалтандаа яагаад хүрдэггүй юм бэ?
-Зүрхийг догдлуулж чаддаг ганц зүйл бол хайр. Миний зүрх ганц ч биш олон удаа хүчтэй догдолж байсан. Анхны хайр минь экс нөхөр Рассел Брэнд байгаагүй ч би түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсан юм шүү. Бидний хурим бүтэлгүйтсэн, тэгэхдээ би харамсдаггүй. Эр хүнийг хэрхэн хайрлахыг зааж өгсөн.
-Бид хоёроос. Би хуримаа хийчихсэн мөртлөө нөхөртөө бус уран бүтээлдээ ихэнх цагаа зарцуулдаг байсан. Харин Рассел Брэнд надад үнэнч байж чадаагүй. Салсаныхаа дараа хамтын амьдралаа эргэн бодоход “Би ажлаа цогцуулж, нөхөртөө анхаарлаа хандуулдаг байсан бол Брэнд намайг хуурахгүй байсан байх даа” гэх бодол төрдөг.
-“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсонтай та хуримаа хийхээсээ өмнө найзууд байсан. Та хоёрын нөхөрлөл найзуудынх гэхээс илүү дотно харагддаг?
-Паттинсон бол миний анхны хайр. Энэ залуу эмэгтэйчүүдийг татах онцгой чадвартай. Энэ чадвар нь намайг галзууруулдаг. Тэгэхдээ би энэ залуутай хайрын романс үүсгэхийг хүсдэггүй. Зүгээр л найзууд байхыг хүсдэг.
-Яагаад?
-Сайн найзаа алдахаас айдаг. Би Паттинсонд сэтгэлээ илчилж, байдал буруудвал бидний нөхөрлөл хагарч, цуурах эрсдэлтэй.
-Та хүүхэдтэй болохыг хүсч байна уу?
-Үгүй.