Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 25. Санчир гараг. Үнэг одтой, 6 цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Хэрэв та болгоомжтой бас бүтээн байгуулах чадвартай байж чадвал таны хувийн санхүүгийн байдал тань ихээхэн нэмэгдэх боломжтой байна. Гэвч үйлчлүүлэгчтэйгээ үүсгэх мөнгөний хэлэлцээр багахан хэмжээний асуудалд оруулна. Найз нөхөдтэйгээ холбоотой бай. Өөрийгөө нээн гаргахад таатай үе.Хайр дурлалын явдал таны хүсч байсан шиг байхгүй нь бололтой.
Үхэр (4/20-5/20)
Хийж чадахаасаа илүү зүйлийг амлах, төлөвлөхдөө болгоомжтой бай.Холын болон ойрын аялалд явахад тохиромжгүй. Ажлаар ийш тийшээ явах бол хойшлуул. Боломжгүй бол цагийн хуваарьтаа өөрчлөлт хий. Гадаадад аялалаар явж байгаа бол тэндхийн усыг уухаас аль болох татгалз. Оронд нь савласан ус худалдан ав. Төсөвтөө өөрчлөлт хийх шаардлага гарна.
Хамтатгах (5/21-6/21)
Итгэл дүүрэн өдөр. Хажуугаар тань өнгөрсөн хэн нэгэнтэй холбогдож болно. Та нарын зарим нь хуучин амрагтайгаа тааралдаж хүслээ нээнэ. Хэрвээ та яг одоо шинэ харилцаанд орж байгаа бол энэ маш ихээр сатааруулна. Өөрийнхөө амьдралын хуримтлалаа сайжруулахын тулд бэл бэнчингээ хяна. Таны гаргасан зарим шийдвэрүүд өөрийн тань сонирхолд нийцэхгүй байвал тэр шийдвэрээсээ татгалзахдаа бүү эргэлз.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Та өнөөдөр ашигтай ажлын санал хүлээн авч магадгүй. Залуу ажилчин шилжиж танд илүү боломжтой ажлын байр үлдэнэ. Сайн хичээ мөн удирдлагатай харьцахдаа санаа бүү зов. Хэрвээ цалин мөнгө нь таалагдахгүй бол өөр ажил хайхаасаа битгий татгалз. Өнөөдрийн зөвөлгөө бол та зээлдэгч, зээлүүлэгч байж болохгүй. Та хичнээн сайн санаатай буянтан байсан ч хайрамжгүй найзуудаа орхи.
Арслан (7/23-8/22)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Сэтгэл хөдлөл давамгайлах хандлагатай бөгөөд мөн эрч хүчээр дүүрэн байх магадлалтай. Энэ өдөр хүн бүр ердийн байдгаасаа илүү мэдрэмтгий байх бөгөөд урсгалаараа байх нь эерэг үр дагавар авчирна. Та сэтгэл санаагаа тайван байлгавал бусад хүмүүс ч мөн тайван байх болно. Муу зүйл бүхэнд сайн тал байдгийг санаарай.
Охин (8/23-9/22)
Найдвар төрүүлэх өдөр. Өөрийн биеэ сайхан, туялзсан эсвэл аймар харагдаж байгаагаар төсөөлөн бодох нь жин хасах оролдлогод чинь гайхалтай сайн туслах болно. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, тараглуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур.
Жинлүүр (9/23-10/22)
Туйлын таагүй өдөр. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхдийн харьцааг хүндрүүлнэ. Боломжоо бүү хэтрүүлэн үнэл. Эс тэгвээс та ялагдал хүлээнэ. Урьдынхаас илүү биеэ барихыг од эрхэс зөвлөж байна. Амралтын улирал ойртож буй болохоор хамаатан болон хадмынхаараа аялах бодол таны толгойд орж ирнэ.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Та эргэн тойрондох хүмүүсдээ сэтгэл хөдлөлөө шууд л гаргах болно. Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа бол бусдад төвөг удалгүй ганцаараа алх. Дотоод хүнтэйгээ ярилцаж, оюун ухаанаа сэргээ. Хөрштэйгөө ярилцах, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь тайтгарал авчирна. Та өөрөө санал үл нийлэх байдлыг бий болгоно. Хамтрагчдаа сонс.
Нум (11/22-12/21)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Нөхцөл байдалд тохируулан биеэ авч явах байдлаа өөрчлөх чадвар тань өндөр амжилтанд хүрэхэд тусална. Гал түймэр хулгайд өртөх магадлалтай. Хамт олны ажил хэрэг олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Амьдралын эрч хүч сексийн идэвх дур булаам байдал өндөр түвшинд байна.
Матар (12/22-1/19)
Энэрэнгүй өдөр. Өөрийн асуудалдаа санаа зовохоосоо илүүтэй гэр бүлийнхэн найз нөхөд, хамт ажиллагчдынхаа хэнд халамж тавьж, туслахыг хүснэ. Хамт олны үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын ачаар зорилгоо биелүүлэхэд алхам урагшилна. Удирдах чадвараа ашигласнаар хүссэн зүйлээ хийлгүүлж чадна. Хүслийн жагсаалтаа чухлаас нь эхлүүлэн ангилж, хамгийн хэрэгтэйг нь өөртөө сануул. Ингэснээр ирээдүйд хийхийг хүсч буй зүйлсээ тодорхой болгоход тустай.
Хумх (1/20-2/18)
Урьдчилан таахын аргагүй өдөр. Энэ өдөр эртлэн босч, бүгдийг зохион байгуул. Гадагшаа гарахаасаа өмнө хэрэгцээтэй зүйлээ цуглуул. Учир нь танд энэ өдөр хэд хэдэн өөрчлөлт гарч болзошгүй байна. Бусад хүмүүс таны бухимдлыг төрүүлж болзошгүй. Хань тань таныг далайд живүүлэн ямар нэгэн зүйл хийхийг шаардана. Та завгүй байж, зэрэг зэрэг болох уулзалтаас алийг нь сонгох вэ хэмээн гайхна. Бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган хүнд байдалд оруулж болзошгүй. Бяцхан зүйлд том асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс та өөрчлөлтийг давахад бэлэн бай.
Загас (2/19-3/20)
Идэвхтэй, бүтээлч өдөр. Хайр дурлал, бусдыг уучлахад таатай өдөр. Таныг ажил хэргийн болон хувийн болзоо мөн чухал бичиг баримт бүрдүүлэх ажил хүлээж байна. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа мартагдсан найз нөхөд, хамаатнуудаа эргэхийг зөвлөе. Уран бүтээлийн ажил хийх, хүүхдүүдтэйгээ салхинд зугаалахад сайн өдөр.