ЁСТОЙ ХӨӨРХӨН БИЧИГЛЭЛ БАЙХААР НЬ ОРУУЛЛАА… АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ…
Сая санамсаргүй танилцуулга хийх зураг хайж яваад охиныхоо энэ зургийг оллоо. Хараад л инээд хүрч, нүд сэргэх нь тэр.
Учир нь энэ зургийг авахуулах үед мань хүн хэлд орж байсан юм. 13оны 8 сард… Дөнгөж л ой таван сартай. Хэлгүй даадайг бодвол ч хэлтэй устай л даа… гэхдээ л… үг гэхээс илүү дууныхаа өнгө, үйлдэл дүрсээр их ярина. Тийм болохоор бааааааааайнга намайг зулгаана… -Аав, аав гээд…
Тэр өдөр бид эмээгийнд нь очсон юм. Гэв гэнэт чимээгүй болчихсон чинь… эмээгийнхээ хашаанд жимс түүгээд амиа хоохойлж байлаа…
Жимс идэж болохгүй! гээд тэврээд орчихсон учраас хэлэлгүй сэмээрхэн гарсан хэрэг л дээ
Гэр бүлээрээ компьютерт байгаа зургаа цэгцэлж, угаалгаад… зургийн цомогтой болоорой
Зургийн цомог – маш гоё дурсамжийн архив байдаг юм шүү…
Аав нь ажлаа хаяад охин уруугаа явлөөөөөөө