“Хувьсал” продакшныг үүсгэн байгуулагчдын нэг бол жүжигчин Уранчимэг. Төгс гэж хэлж болохуйц бие галбиртай тэрээр Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Киноныхоо постерийг өөрийн нүцгэн зургаар чимээд авсан түүний охин Анударь мөн л ээжээсээ дутахгүй бие бялдар сайтай нэгэн ажээ. Усан спортоор хичээллэдэг тэрээр өөрийн инстаграмм хуудаснаа үе үе халуухан гэж хэлж болохуйц зургуудаа нийтлээд авдаг бөгөөд эцэг, эх нь ч түүнийг дэмждэг бололтой зургийг нь хүртэл авч өгдөг аж. Аав, ээж нь хоёулаа урлагийн хүмүүс болоод ч тэр үү охинтойгоо яг л найзууд шиг байж охиноо үргэлж л дэмждэг бөгөөд мөн л урлагийн замд хөтлөн жүжигчин болгохоор зэхэж байгаа сураг дуулдаад авчээ. Ээжийнхээ адилаар гоолиг сайхан биетэй болохоор чармайж яваагаа ч дурдаад авсан тэрээр ийн биеэ гайхуулах болжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn