Урт соёотой, цус шиг улаан нүдтэй, хувхай цайсан цагаан арьстай гэхээр цус сорогчийн дүр төрх толгойд буудаг. Кино, ном зохиолд дүрслэгддэг шиг цус сорогч бодит амьдрал дээр үнэхээр байдаг болов уу? Ор хоосон зүйлийг дүрслээд гаргаад ирэв үү? аль эсвэл үнэхээр түүхэнд байсан, одоо ч бидний дунд амьдарсаар байна уу? гэх зэрэг цус сорогчтой холбоотой олон асуулт бидний толгойд эргэлддэг. Тэгвэл энэ талаар эрдэмтдийн гаргасан таамгуудаас хүргэж байна.
Таамаг 1. Цус сорогч чөтгөр нь барууны ертөнцийн хамгийн алдартай домогт гардаг хачин жигтэй зүйлийн нэг. Олон хүн цус сорогч чөтгөр гэдэг бол зарим хүмүүс ердөө л бодож зохиосон зүйл гэж үзэх нь ч байдаг. Домогт гардаг цус сорогч чөтгөр гэдэг нь нэгэн зүйл хагас үхсэн, хагас амьд хүн чөтгөр, цусанд шунасаар нүд нь улайсан амьтан. Шөнө харанхуй болоход тэд булшны нүхнээс мөлхөн гарч ирээд тохиолыг олоод хүний цусыг сорж залгина. Толь болон усанд цус сорогч чөтгөрийн дүрс, сүүдэр тусахгүй. Тэд давс, сармис, нарны гэрэл, загалмай болон загалмай дүрстэй эд зүйлсээс айж эмээнэ. Хэрэв тэд шөнөөр гадагш гарч ялт хэрэг хийхдээ нар тусахаас өмнө булшны нүхэндээ эргэн ирж амжихгүй болвол биен дээр нь нарны гэрэл тусмагц тэр дороо юу ч үгүй болдог. Энэ таамаглал хамгийн түгээмэл нь.
Таамаг 2. Зарим судлаач цус сорогч чөтгөр гэдэг нь үнэндээ бол тэдгээр хүүрийн газраас гардаг гуйранчийг хэлдэг гэж үздэг байна. Их өлсгөлөнгийн жилүүдэд маш олон гуйранч хүүрийн газарт очиж биеэ далдлан суужээ. Тэд шөнө гадагш гарч гуйранчлах үедээ хүнд үзэгдэхэд хүмүүс айдас хүйдсийн дунд тэднийг булшны нүхнээс мөлхөж гарч ирсэн байна гэж цуурхал тарааж, тэр нь явсаар гуйранчийг цус сорогч чөтгөр гэцгээх болсон гэдэг. Энэ таамаглалыг ч бас эрдэмтэд судалсан бололтой.
Таамаг 3.Бас зарим хүн цус сорогч чөтгөр гэдэг нь хэрэг дээрээ худлаа үхээд амьдаар булагдсан азгүйчүүд гэж үздэг байна. урьд өмнө эмнэлэг, эмчилгээний арга ухаан дутмаг байсан болохоор заримдаа эмч нар алдаа гаргаж, ухаан алдсан хүнийг үхсэн болгодог байсан хэрэг. Тэгээд тэдгээр буруу булагдаж оршуулагдагсад булшин дотор сэргэхдээ айж сандран, амьсгаа нь боогдож, аргаа барахдаа ганхран галзуурч, хувцас хунараа тасар татан иддэг гэнэ. Тэгтэл булш тоногчид ирж нүхийг малтаж нээгээд хүүр нь хөдөлсөн, авсанд нь цусны ор байхыг үзээд мөнөөх хэргийг айж балмагдсандаа хүүр нь булшны нүхнээсээ гарч хүний цус сорж хооллосон байна гэж худал цуу тараадаг ажээ. Энэ таамаглал хэдий ч судлаад байгааг нь бодвол нээрээ ийм явдал болдог байх.
Таамаг 4. Британийн эмч Ри Эйрсийн үзэж байгаагаар бол домогт гардаг цусанд шунагчид гэдэг нь хэрэг дээрээ илжирдэг өвчтөнүүд юм гэнэ. Энэ нь нэгэн зүйл тун ховор байдаг удамшлын өвчин, хүндрэхээрээ хүний бие цогцсыг өөрчилж, үхдэл хүүр шиг болгоод, чих нь тасарч, хамар нь унаад, уруул буйл нь үжирч илжрээд, шүдний улаан ёзоор нь цухуйж, арьс нь шаргалтан цайрч, дээр нь шарх сорвиор дүүрдэг байна. Ийм өвчнөөр өвчлөгчид гэрлээс айдаг, учир нь гэрлэн шугам өвчнийг нь улам архагшуулан үрэвсүүлж, түлэгдэж байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг байна. Зарим илжирдэг өвчтөнүүд шинэхэн цус ууж, өвчнөө намжаадаг байж мэдэх бөгөөд ингэж цус сорогч чөтгөр болдог нь бас тун ч магадлал өндөртэй таамаг аж.
Таамаг 5.Цус сорогчийн тухай домог алдарт Дракула гүнээс өмнө бий болсон гэдэг. Харин хүмүүс махыг түүхийгээр нь иддэг байх тэр үед ан амьтнаас гадна бие биенээ барьж мөчлөн иддэг байсан тэр үе буюу 20 мянган жилийн өмнө цус сорогчийн бүхэл бүтэн омог энэ дэлхий дээр амьдарч байсан гэдэг домог бий. Харин вампирууд нь үхэшгүй мөнхийн хүч чадал агуулдагаараа жирийн цус сорогчдоос ялгаатай гэдэг. Дундад зууны үед европт цус сорогч вампирууд олширсоны улмаас тэднийг модон гадсаар цовдлон хороож байсан тухай олон баримт түүхэнд үлджээ. Тэгвэл эдгээрийн дотроос галан дундаас нисээд явчихсан нэгэн цус сорогчийн домог Британийн Темза мөрний манант хөндийд өдийг хүртэл яригдсаар байна. Уг нисдэг цус сорогч нь хэдэн зуун жилийн настай төдийгүй 1890 онд Темза мөрний хөндийд буудаллаад байсан цэргийн ангийн дээгүүр нисч өнгөрөхөд нь хэд хэдэн удаа буудсан ч ер ажрилгүй ниссээр манан дунд далд орсон гэдэг. Уг нисдэг цус сорогчийг гол төлөв нас залуу охидын цусаар хооллодог учраас ийм олон зуун жил амьдарч байгаа гэж сүмийн лам нар үздэг аж. ОХУ-ын алс Дорнодод 1990 оноос эхлэн амар мөрний сав газрын битүү шугуйд нисдэг цус сорогчтой төстэй аймшигт амьтан малын цус сорчихоод нисэн алга болохыг хэд хэдэн хүн харсан гэдэг. Энэ явдлаас хойш судлаачид Темза мөрний манант хөндийд олон зуун жил амьдарсан нисдэг цус сорогч үр удмаа төрүүлж, дэлхийгээр нэг тараасан байж болзошгүй хэмээн таамагласаар байна.