Гал тогооны өрөөнд удаан зогсох хүсэлгүй үед маш тохиромжтой хоолны цэс шүү. Хоёр хүнийг хангалттай цатгах учир санаа зоволтгүй. Амралтын өдрийн өглөө босох дуртай хүн байдгүй биз дээ. Хайрттайгаа хамт орондоо өглөөний цайгаа зооглъё.
Сroque madame: 2 хүний порц
- 2см зузаантай 4 зүсэм шаржигнасан талх, жишээ нь франц багет
- 1/2 аяга рикота бяслаг
- 200гр нарийн хэрчсэн гахайн мах
- 1/2 аяга үрсэн Gruyere бяслаг
- 4 том өндөг
- давс, перец
Хийх арга:
- Зуухаа 400 хэм дээр халаа
- Зүсэм талхаа листэн дээр тарааж тавина. Дээр нь рикота бяслаг түрхээд, гахайн мах, Gruyere бяслагаа цацна. Листээ зуухныхаа дунд хэсэгт хийж, бяслаг нь хөөсөрч хайлах хүртэл 8-10 минут шарна.
- Сэндвичээ шарагдаж байх хооронд өндөгнүүдээ нүдэлж шарна.
- Талхаа зуухнаасаа гаргаад, дээр нь өндгөө нэг бүрчлэн тавь. Давс, перец цацаад даруй таваглана.