Дуучин Робби Уильямсийн эхнэр Аяда өчигдөр амаржиж, тэд бяцхан хүүтэй болжээ. Тэрээр эхнэрийнхээ төрөлтийн явцыг цаг алдалгүй өөрийн твийтрээр жиргэж, зураг оруулж байжээ. Тэрээр эхнэрийнхээ өвдөлтийг бага ч гэсэн сатааруулах гэж эмнэлгийн өрөөнд бүжиглэж дуулжээ.