Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева хөгшрөх тусмаа улам өнгө ороод гялалзаад байгаа. Түүний хэрхэн турсан нууцыг сэтгүүлчид олж мэджээ.
Алла нөхөр, хүүхдүүдтэйгээ жинхэнээсээ аз жаргалтай амьдарч байгаа нь турахад нөлөөснөөс гадна тэр өөрөө өвөрмөц хоолны дэглэм бодож олсон гэнэ.
20 кг турсан энэ хоолны дэглэмээ Алла Пугачева “СССР” (ЗХУ) гэж нэрлэжээ.
“Зөвлөлт засгийн үед бүх юмны хомсдол байсан. Иймээс СССР гэдэг нь Сладкое (амттан), Соленое (давсалсан), Сдобное (багсаргатай талх зэрэг) хориотой гэсэн үг. Харин “Р” нь разгрузочный буюу хөнгөн өдөр гэнэ. Өөрөөр хэлбэл, 1 өдөр зөвхөн дан ногоотой шөл идэх ёстой” хэмээн Аллагийн найз Алина Редель сэтгүүлчдэд ярьжээ.
Ер нь Алла Пугачева учиргүй өлсөөд хоолны дэглэм бариад байдаггүй гэнэ. Тэр бүү хэл баярын ширээний ард дуртай зүйлээ, жишээлбэл, зүсэм бялуу иддэг. Харин дараа нь хоёр өдөр дан ногооны шөлөө уугаад болоо.
Товчхондоо Аллагийн нууц бол “бага гудрах”. Тэгээд чихэрлэг, давсархаг, гурилан юм идэхгүй байх аж. Нээрээ л социализмын үед Монголд ч гэсэн тарган хүн бага байсан даа.
www.mnews.mn