Нэрт дуучин Марк Энтони энэ удаад найз бүсгүй Шэннон Де Лиматай гэрлэхээр сүй тавьсан мэдээллээрээ олны анхаарлыг татаад байна. Женнифер Лопезтой нэгэнтээ гэрлэж байсан тэрээр загвар өмсөгч найз бүсгүйтэйгээ 2012 оноос хойш дотно харилцаатай байсан билээ. Энэ хугацаанд хосууд цөөнгүй салж, нийлж байсан удаатай.
Алдарт хосууд энэ сарын дундуур Доминиканы Бүгд Найрамдах улсад гэрлэхээр шийджээ. Энэ нь Энтони, Де Лима нарын хэн хэнийх нь хувьд анхны гэрлэлт биш юм.
Де Лима нь өмнөх гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй бөгөөд хүү Даниэль нь өдгөө 7 настай аж. Энтонигийн хувьд Женнифер Лопезтой гэрлэх үедээ ихэр хүүхэдтэй болсон билээ. Ихрүүдийг Макс, Эмме гэдэг бөгөөд өдгөө 6 настай юм.
Гэхдээ тэрээр өмнөх эхнэрүүд болох Даяанара Торрес болон Дебби Розадо нартай амьдарч байхдаа, Кристиан, Райн, Ариана, Чейз гэх дөрвөн ч хүүхэдтэй болсон аж.