Нэгэн аав сэтгүүл уншаад сууж байтал бяцхан охин нь хажууд нь ирээд, ааваасаа хамт тоглохыг гуйж анхаарлыг нь сарниулаад байж гэнэ. Аав нь охиноо өөр зүйл хийлгүүлэхийн тулд дэлхийн газрын зурагтай нэг хуудсыг ураад, “Өрөөндөө очоод үүнийг эвлүүлээд ирээрэй” гэжээ.
Тэр үүнийг эвлүүлэхийн тулд охин нь нилээд удах байх гэж боджээ. Гэтэл төд удалгүй охин нь газрын зургийг яг зөв эвлүүлээд иржээ. Аав нь гайхаж, яаж ийм хурдан эвлүүлснийг нь асуухад,
ОХИН: “Аав аа, цаасны нөгөө талд нь хүний нүүрний зураг байсан юм. Би хүний нүүрийг эвлүүлж дуусгахад, газрын зураг ч бас бүтэн болсон” гэжээ. Ингээд охин гадагш гарч тоглохоор явжээ.
Сургамж: Бид хэдийгээр амьдралын арвин их туршлагатай байлаа ч гэсэн аливааг өөр өнцгөөс харж болохыг заримдаа мартдаг. Хэрвээ та өөрт тулгарсан асуудлыг өөр өнцгөөс харж чадвал түүнийг шийдвэрлэхэд ямар хялбар болохыг мэдэж болно.
Цаг хугацаа хязгаартай, эрч хүч, боломж ч бас хязгаартай. Та чухал биш зүйлд анхаарал хандуулж, цаг үрэх шаардлаггүй. Зүгээр л өөр өнцгөөс харж сур.