ОХУ-ын Москва хотноо “Мисс Орос” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгууллагдаж өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 50 гоо бүсгүй оролцсон бөгөөд ялагчаар 22 настай Татьяна Баитова тодорчээ. Тэрбээр тус тэмцээнд ялалт байгуулснаас гадна “Мисс бикини”, “Мисс авьяас” номинацийн эзэн болжээ. Тэмцээний удаахь байруудад 23 настай Русскаяа Песнуа болон 25 настай Александр Лива нар оржээ.
Татьяна Баитова Москвагийн их сургуулийн утга зохиолын III курсын оюутан аж. “Мисс Орос” тэмцээний ялагч болсон гоо бүсгүй 10 сая рублийн шагнал авахаас гадна хагас жилийн турш НҮБ-д эх орноо төлөөлж, энхийн элчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Тэрбээр титмээ гардан авсны дараа Баруун Африкийн орнуудад дэгдэж, олон мянган хүний аминд хүрээд буй эбола вирусыг зогсоохын тулд олон улсыг нэг баг болон ажиллахыг хүсчээ. Татьяна 7-15 нас хүртлээ Оросын уран гимнастикийн шигшээ багийн гишүүн байсан тамирчин бүсгүй аж.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn