Хэрэв танай гэрээс муухай үнэр гараад байвал энэ нь:
– Хөгц,
– Хөлс,
– Тэжээвэр амьтан,
– Хоол хүнс,
– Тамхи,
– Агаар муутай орчин,
– Хуучин хивс,
– Ханын зураг зэрэг үнэр холилдоод эцэстээ муухай үнэртдэг.
– Гэр бүлийн гишүүд ариун цэврийг сайтар сахидаггүй бол эвгүй үнэр гарна.
Тиймээс эвгүй үнэр хаанаас гарч буйг олж тогтоо.
– Заримдаа гэрийн эзэд тэр үнэрт дасаж, мэдрэхээ больсон байдаг.
– Агааржуулагч хэрэглэх төдийхнөөр эвгүй үнэр арилчихдаггүй.
– Зарим тохиолдолд агааржуулагч, үнэртэн дарагч элдэв үнэртэй холигдоод бүр ч эхүүн муухай үнэр үүсгэх нь бий.
– Хэрэв хөгц хуучин байшингийн ханын будаг, цаас, шалнаас үнэртэж байгаа бол бүгдийг нь өөрчил,
– Хэрэв хуучин тавилганаас үнэртээд байвал хөгцний үнэр арилгагч хэрэглэ.
– Хөгцний үнэр хамгийн удаан арилдаг бөгөөд байшингаас бүхэлдээ үнэртдэг.
– Хоолны үнэр бол их содон, элдэв үнэрийн гол эх үүсвэр болдог.
– Хогийн саваа дүүрэхийг хүлээлгүй дор нь гаргаж хаяж бай.
– Мөн цэвэрлэгээ хийснийхээ дараа шинэхэн нимбэгийг зүсч хоолны ширээн дээрээ тавьж байгаарай.
– Хөргөгчний хөлдөөдөггүй хэсэгт хүнсээ удаан бүү хадгал.
– Гэрийн тэжээвэр амьтан элдэв үнэр таригч шалтгаан болдог.
– Эвгүй үнэр ихэвчлэн амьтны үс, тавилга хивсэн дээрх ялгадаснаас үнэртдэг.
– Хивс дрожоо уурын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэж, тэжээвэр амьтнаа соёлтой байлгаж сурга.