Английн хунтайж Уильям, Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нар хүү Георг Александр Луисийн хамт авахуулсан гэр бүлийн зургаа твиттерт тавьжээ. Энэхүү зургийг өнгөрсөн гуравдугаар сард Букингемийн ордны зурагчин Жейсон Белл авсан юм байна. Английн хатан хаан II Элизабета зул сарын баярын үеэр ард түмэндээ хандан үг хэлдэг билээ. “Энэ үеэр хатан хаан титмээ шилжүүлэн өгөх талаар мэдэгдэл хийнэ” гэсэн шуугиан сарын өмнөөс дэгдэх болсон. Тэр дундаа Англи, Австралийн хэвлэлүүд “Их Британи, хамтын нийгэмлэгийн орнуудын шинэ хаанаар хунтайж Уильямыг сонгох болов уу” гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.