Тавиад орны урлагийн 400-гаад сургуулийг эгнээндээ нэгтгэдэг ELIA буюу Европын урлагийн их, дээд сургуулиудын холбооны удирдлагын симпозиум саяхан болж Соёл урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор, Э.Сонинтогосыг ELIA-гийн Төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов.
СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгууллага болж 2013 онд удирдлагын симпозиумд нь оролцож байсан бол ийнхүү удирдах бүрэлдэхүүнд нь орж ажиллах болжээ. Монгол Улсын мэргэжлийн урла-гийн сургалт нь өрнийн онол, дэг, технологиор явдаг, эрдэмтэн багш нар нь голдуу Европт боловсрол эзэмшсэн сонгодог урлагийг монголдоо нутагшуулсан уран бүтээлчид байдаг аж. СУИС нь ийнхүү ELIA-тай нягт хамтран ажиллах болсон нь делхийн шалгуурт тэнцэх соёл урлагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, улмаар Монголын урлаг, соёлыг. дэлхийд сурталчлахад цаг үеэ олсон чухал алхмын нэг боллоо.
Төгсөгчид нь олон улсын уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцож’ “Монголын алтан хоолойтнууд”-ын эрин ирлээ гэж европ дахинд үнэлж байгаа энэ үед СУИС, Итали, Франц, Швейцар, Англи, Нидерланд, Голланд зэрэг сонгодог урлагийн дэлхийн хэмжээний мастериуд бэлтгэж ирсэн олон арван жилийн түүхтэй урлагийн томоо-хон сургуулиудтай-эн зэрэгцэн ажиллах болсон нь олзуурхууштай.
СУИС тус холбоонд гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, дэлхийд тэргүүлэх урлагийн сургуулиудтай холбоо тогтоож,
мэргэшсэн уран бүтээлчдийг урьж багшлуулах, зөвлөгөө авах, харилцан багш, оюутан солилцох, суралцуулах өргөн боломжийг нээжээ.
2014 оны хавар ELIA-гийн Ерөнхийлөгч Киеран Коркоран, гүйцэтгэх захирал Карла Делфос нар СУИС-д айлчлан сургалтын үйл ажиллагаатай нь танилцаж, “Европын урлагийн дээд боловсролын шинэчлэл, чанарын баталгаажуулалт” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгуулан долоо хоног ажиллахдаа гишүүн сургуулийнхаа ажлыг “СУИС хөгжлийн замаа зөв тодорхойлон, нэгэн баг болж маш хурдтай, эрч хүчтэй ажиллаж байгааг харлаа. Энэ нь их итгэл төрүүллээ” гэж дүгнэсэн байна.
Амстердамд төвтэй ELIA нь Удирдлагын симпозиум, Эрдэм шинжилгээний биенниал хурал, Багш нарын академи, оюутны уран бүтээлийн наадмаар үндсэн үйл ажиллагаа нь явдаг, Урлагийн сургууль хоорондын харилцааг хөгжүүлэх, солилцооны болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, сургах, сурах шинэлэг арга зүй, туршлага солилцох чиглэлээр Европт төдийгүй Азид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг урлагийн сургалтын төвшин, хөгжлийн чигхандлагыг дэлхийд тодорхойлж байгаа юм. Азиас БНСУ, Шинэ Зеланд, Тайвань зэрэг орны урлагийн сургууль ELIA-гийн гишүүн аж.
Т.ЗАЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/