AНУ-д гурав хоногийн айлчлал хийж буй Английн ханхүү Уильям болон Кэмбрижийн ахайтан Кейт Миддлтон нар Нью-Йорк хотноо айлчлан “Кливлэнд Кавалерc-Бруклин Нетсийн”-ийн тоглолтыг үзэж сонирхлоо. Тэд тоглолтын өмнө NBA-гийн комиссар Адам Силвертэй уулзсан бөгөөд NBA-гийн төлөөлөгч алдарт Дикембе Мутомбо хамт тоглолт үзэж сонирхсон юм. Английн ханхүү, гүнж нартай хамт мөн алдарт дуучин хосууд Жэй З, Бейонсе нартай уулзсан юм. Мөн Ханхүү Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар тоглолтын дараа NBA-гийн супер од Леброн Жэймстэй уулзсан байна.
Тоглолтын өмнө ЛеБрон Жэймс ” Энэ бол хүндлэл, маш том хүндлэл. Тэдэн шиг хүмүүсийн талаар номон дээрээс л уншиж өсдөг шүү дээ. Харин тэднийг энд ирж хамгийн сайн чаддаг зүйлийг минь харахыг хүсч байгаа гэдгийг сонсох маш том хүндлэл” хэмээн ярьжээ.
Багийнхаа хамтаар хожил авсан Леброн Жэймс тоглолтын дараа: ” Тийм ээ, тэд бидэнд аз авчирлаа. Тэд анх удаа сагсанбөмбөгийн тоглолт үзсэн нь энэ байлаа. Тэр утгаараа тэдний тоглолтыг нь үзэхийг хүссэн залуу би байсан нь том хүндлэл боллоо” гэжээ.