64 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Их Британийн Лондон хотод эхэллээ. Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээний онцлог нь төрсөн газартаа буюу 1951 онд анх зохион байгуулагдсан Лондон хотод болж байгаагаараа онцлогтой болж байна.
Дэлхийн мисс Rolene Strauss нь 22 настай, Анагаах ухааны их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан бүсгүй юм.
Түүний аав нь эмч, ээж нь сувилагч бөгөөд эмч мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн нь багагүй нөлөөлсөн гэнэ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшихийг мөрөөддөг байна.
Rolene чөлөөт цагаараа спортоор хичээллэх тэр дундаа гольф тоглох, дугуй унах дуртай. Мөн урам зориг хайрласан болон танин мэдэхүйн ном унших дуртай аж.
Тэрбээр мөн хөгжмийн боловсролтой бөгөөд лимбэ, төгөлдөр хуур, гитар тоглож чаддаг байна.
“Энэ жил Өмнөд Африкийн ардчиллын 20 жилийн ой тохиож байна. Энэ улсад төрж өссөндөө бахархаж байна” гэж Rolene хэлжээ.
Ингээд 64 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүйгээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гоо бүсгүй Rolene Strauss шалгарлаа. Меган Ян Дэлхийн миссийн титмээ түүнд шилжүүлэн өгч байна.
Харин хоёрдугаар байрт Унгарын гоо бүсгүй Edina Kulcsar, гуравдугаар байрт АНУ-ын гоо бүсгүй Elizabeth Safrit тус тус орлоо.
“Шилдэг таван” бүсгүйгээс “Та яагаад дэлхийн мисс болох ёстой вэ” гэсэн асуулт асуух юм. Эдгээрийн дундаас 64 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулна.
Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнгөрсөн жил Индонезийн Бали аралд болсон.
Тус тэмцээнд дэлхийн 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараа сорин, нэг сарын хугацаанд өрсөлдсөн бөгөөд тэмцээний ялагчаар Филиппин Улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорч дэлхийн миссийн титмийн эзэн болсныг та бүхэн мэдэж байгаа бизээ.
Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарсан билээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж С.Пагмадулам оролцож байсан.
Шилдэг таван гоо бүсгүй шалгарлаа. Эдгээр нь АНУ-ын Elizabeth Safrit, Австралийн Courtney Thorpe, Унгарын Edina Kulcsár, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Rolene Strauss, зохион байгуулагч орон Английн гоо бүсгүй Carina Tyrrell нар.
“Дэлхийн мисс-2014” тодрох мөч ойртсоор байна.
Шилдэг 10 оролцогчийг танилцууллаа. Эдгээр нь Австрали, Мексик, АНУ, Кени, Унгар, Бразил, Гаяна, Их Британи, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Энэтхэг улсын гоо бүсгүйчүүд шалгарав.
Түүнчлэн сошиал ертөнцөөр үзэгчдийн дунд явуулсан санал хураалтанд Тайланд улсын гоо бүсгүй мөн шалгарлаа.
Эдгээр дундаас Шилдэг таван бүсгүйг тодруулах юм.
“Дэлхийн мисс-2014” тэмцээн Лондон хотод үргэжлилж байна. Дөнгөж сая “Шилдэг 25” оролцогчийг шалгаруулсан бөгөөд харамсалтай нь манай Үндэсний оролцогч Т.Батцэцэг шалгарч чадсангүй.
Манай мисс шилдэг 25-д шалгарч чадаагүй ч тэр үнэхээр сайн байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Т.Батцэцэгтээ цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсье.
Манай улс 2005 оноос хойш олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын оролцогч бүсгүйчүүдээс А.Сарнай хамгийн өндөр амжилт үзүүлж, 2010 оны Дэлхийн Мисс тэмцээний Шилдгийн Шилдэг 25 бүсгүйд шалгарч байсан түүхтэй.
Харин энэ жилийн оролцогч Т.Батцэцэгийн хувьд урьдчилсан шалгаруулалтуудад сайн амжилт үзүүлсэн. Тодруулбал Топ модель шалгаруулалтын шилдэг 20, Спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас төрлийн шилдэг 20, Интернет санал асуулгад бас эхний байрт багтсан юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг үнэхээр сайхан харагдаж байгааг энд заавал дурьдах хэрэгтэй. Тэрээр 23 настай бөгөөд 178 см өндөртэй. Дархан хотод төрж өссөн. Шилмэл загвар компанид загвар өмсөгч.
Цагаан идээнд дуртай, сагсан бөмбөг тоглодог, бүжгийн спортод дуртай. Тэрээр гүүгл хайлтын системийг ашигладаг, твиттер хэрэглэдэг гэжээ.
Харин “Зорилго бүхий мисс” номинацид Кени, Бразил, Гаяна, Энэтхэг, Индонези улсуудын таван гоо бүсгүй шалгарлаа.
“Дэлхийн мисс” тэмцээний оролцогчдын дунд таван төрлийн тэмцээн явуулдаг юм. Үүнд Бикини буюу усны хувцастай үзүүлбэр, Авьяас, Спорт, Топ модель болон Буяны ажил номинациудад шалгарсан оролцогчид хагас шигшээд үлддэг юм.
.Авьяаслаг миссийн номинацид Малайз улсын гоо бүсгүй
Далайн эргийн гоо бүсгүй үзэсгэлэн номинацид Шведийн гоо
Топ Модель номинацид Босня-Герцоговиня улсын гоо бүсгүй
Мультмедиа номинацид АНУ-ын мисс
Спортлог миссээр Финляндын гоо бүсгүй тус тус шалгарлаа.
Энэ жилийн Дэлхийн миссийн бас нэг онцлог нь Miss world гэсэн аппликейшн гаргажээ. Ухаалаг гар утастай хүн болгон тус аппликейшнийг гар утсандаа суулган өөрийн орны оролцогчийн төлөө саналаа өгөх боломжтой юм. Үүгээр “Multimedia awards” номинацийн эзнийг шалгаруулах аж. Хэрэв та саналаа өгөөгүй бол Үндэсний оролцогч Т.Батцэцэгийн төлөө саналаа өгөөрэй.
Энэ оны тэмцээнийг гурван хүн хөтөлж байгаа бөгөөд тэдний нэг нь өнгөрсөн жилийн Дэлхийн мисс, Филиппин бүсгүй Меган Янг хөтөлж байгаа нь бас нэг онцлогтой болж байна.
“Дэлхийн мисс-2014” олон улсын тэмцээнийг нээж LMFAO хамтлагийн дуучин Sky Blu нээж “We love girls” дуугаар ая дуу өргөлөө.
Анх 1951 онд Английн иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулах зорилгоор зохиогдож байсан миссийн тэмцээн өдгөө Дэлхийн мисс нэртэй болтлоо өргөжсөн билээ.
Маш өндөр зэрэглэлийн зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк болон Африк тивийн улсуудын мисс ихэнхдээ түрүүлсэн байдаг.
1966 онд Азийн тивээс анхны Дэлхийн мисс төрж байжээ. Дэлхийн миссийн титмийг хамгийн их хүртсэн орнуудаас дурдвал Венесуэл, Энэтхэг, БНХАУ-ын миссүүд хамгийн их хүртэж байжээ.
64 дэх удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Дэлхийн мисс-2014” тэмцээн Их Британийн Лондон хотод эхэллээ.
Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээний онцлог нь төрсөн газартаа буюу 1951 онд анх зохион байгуулагдсан Лондон хотод болж байгаагаараа онцлогтой болж байна.
Олон улсын хэмжээнд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн олон байдаг ч, чансаагаараа “Miss World буюу Дэлхийн Мисс”, “Miss Universe буюу Ертөнцийн мисс” тэмцээнүүд тэргүүлдэг юм.
Энэ жилийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд дэлхийн 125 орны гоо бүсгүй оролцож байна.
gogo.mn