Хүзүүнд хамгийн түрүүнд үрчлээс суудаг. Энэ нь нүүрийг бодвол эрт хөгширдөг гэсэн үг. Тэр ч бүү хэл залуу бүсгүйчүүд толгойгоо буруу байрлалтай авч явснаас /хичээл сургуулийн үед хэт ихээр толгойгоо гудайлган суух, өндөр дэртэй унтах гэх мэт/ хөндлөн үрчлээс гардаг юм.
Нас гуч гарахаар хүзүүний арьс маш хурдан өөрчлөгдөж хөгшрөн үрчлээсний тоо нэмэгдээд хоёр дахь эрүү үүсдэг. Элэг цөсний уут өвчилсөн тохиолдолд хүзүүн дээр хүрэн шар мэнгэ үүснэ. Харин мэдрэлийн систем хөөрөл ихтэй бол улаан мэнгэ толбо үүсч бий болдог. Хүзүүний арьсыг зүй зохистой хамгаалахын тулд цэвэрлэх, хооллох, арчлан хамгаалах дэглэмийн системтэйгээр барих хэрэгтэй.
Өглөөний тордолт
Хүзүүгээ хүйтэвтэр зөөлөн усаар зайлж, урд болон хажуу талд нь хуурай арьсанд зориулсан нүүрний тосыг хуруугаар дороос дээш нь түрхэж өгнө. 10-15 минутын дараа тосыг хуурай амны цаасаар арчина. Хүзүүний арьс эрүүл бол зөвхөн оо энгэсэг тавина. Хэрэв дээр дурьдсан аль нэг согог байгаа бол эхлээд хамгаалалтын тос түрхэж дараа нь нүүртэй нэг адил өнгийн оо энгэсэг, пудр тавиарай.
Үдшийн тордолт
Хүзүүний арьсыг савантай усаар цэвэрлэж, нүүрний тосыг нимгэн түрхээд 1-1.5 цаг болгосны хойно хөнгөн иллэг хийж, тосны үлдцийг хуурай амны цаасаар арчиж арилгана. Өөр бас нэг арга бол, хүзүүгээ угаасны дараа нүүрний тос түрхэж, давстай усанд чийглэж дөрөв нугалсан алчуураар зөөлөн алгадаж өгнө. Онгоц буюу шүршүүрт орохын өмнө хүзүү залуужуулах бигнүүр тавьбал зүгээр. Үүнд хүзүүнд бага зэргийн тос түрхэж, бүлээн чийглэг алчуураар ороогоод усанд орж байхдаа алчуурыг үе үе бүлээн усаар чийглэнэ. Тос түрхэхдээ хүзүүний доод болон дунд хэсгийг гараар дороос дээш нь зөөлөн атган барих мэт хөдөлгөөнөөр түрхэнэ.
Чөлөөт цагаар арчлан тордох
Энэ нь ихэвчлэн арьсанд тэжээл өгөх зорилго агуулна. Хөгшрөлт явагдаж байгаа арьсанд бол хүйтэн, халуун бигнүүр ээлжлэн тавина. Халуун бигнүүрийг 1-2 минут, хүйтнийг 5 минут тавина. Халуун бигнүүрийг хүсвэл хамба шарилж, шар дэр, далдуу модны цэцэг гэх мэтийн хандаар тавьж болох юм. Хүйтэн усны оронд мөс хэрэглэсэн ч болно. Мөсөөр маш хурдан арчилт хийгээрэй. Бигнүүр тавихдаа нэг литр ус буюу ханданд хоолны нэг халбага давс хийж өгвөл муугүй шүү.