Дуучин Бейонсе, Жэй Зи болон тэдний продюссер Тимбалэнд нарыг Унгарын дуучин Моника Микзура Drunk in Love дуунаас болж шүүхэд дууджээ.
Моника бүсгүйн хэлэхдээ “Өнгөрсөн жил худалдаанд гарсан Бейонсегийн цомогт багтсан уг дуунд түүний Bajba, Bajba Pelem дууны үг, ая ашиглагдсан” гэсэн байна. Мөн Drunk in Love дуу эхлээд 13 секунд болоход л дуучин Митсу өөрийн дуу хоолойг таньсан учраас нөхөн төлбөр өгөхийг шаардсан ажээ.