Дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй, мисс О.Ариунзул “Miss Model of the World 2014” олон улсын тэмцээнд ажилттай оролцоод ирсэн байна.
БНХАУ-ын Шензеньд болсон энэхүү тэмжээний үеэр мисс О.Ариунзул Дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарчээ. Үүгээр ч зогсохгүй уг тэмцээний “Шилдэг үндэсний хувцас” болон “Шилдэг авъяас” номинацид тус тус тэргүүлж, эх орныхоо нэрийг гаргасан байна.
Нийт 72 орны модель, миссүүд оролцсон энэхүү тэмцээн бүтэн нэг сарын турш үргэлжилсэн гэнэ.
Ийнхүү хуучин оноо амжилтаар дүүрэн угтаж байгаа О.Ариунзул “Амжилтаар дүүрэн, эх орноороо бахархсан бидний өв уламжлал үнэхээр агуу” хэмээгээд тусалж дэмжсэн гэр бүл, хайрт, найз нөхөддөө талархал илэрхийллээ.
www.mnews.mn