Бие дээрх илүүдэл шар үснээс салах хамгийн хямд төсөр бөгөөд энгийн арга бол хусах юм. Жирийн, өвдөлтгүй энэ арга нэг дутагдалтай талтай. Тодруулбал хэсэгхэн хугацааны дараа эргээд ургачихдаг. Энэ нь илүүдэл шар үсийг буруу хусдагтай холбоотой гэнэ. Тэгвэл илүүдэл шар үсийг хэрхэн зөв хусах вэ?. Мэдээж энэ сэдэв эмэгтэй хүмүүст илүү хамаатай.
Охидын бие дээр 12-13 настайгаас эхлэн илүүдэл үс ургаж эхэлдэг. Өсвөр нас бол гадаад үзэмжиндээ санаа тавьж эхлэх, хөвгүүдийн анхаарлыг эмэгтэй хүн гэдэг утгаараа татаж эхэлдэг үе. Тиймээс охид энэ үедээ их эмзэг байдаг. Тэгэхээр илүүдэл шар үсийг хусахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
– Үсээ хуссаны дараа арьсаа толигор, зөөлөн, гэмтээхгүй, улайлгахгүй байхын тулд зөв хэрэгсэл сонгох хэрэгтэй. Хусуур нь нэг удаагийн эсвэл олон удаа ашиглах байж болно. Хамгийн гол нь хурц байх ёстой.
– Сайн үр дүнд хүрэхийн тулд эхлээд сайн бэлтгэлтэй байх нь чухал. Хөлний илүүдэл шар үсийг хусахын өмнө халуун устай ваннд хэвт. Мөн үхэжсэн арьснаас салахын тулд биеийн гуужуулагч хэрэглэ.
– Үсийг хусахдаа саван бүү хэрэглэ. Энэ нь арьсыг хуурайшуулдаг. Харин үүний оронд үс хусахад зориулсан гель эсвэл хөөс ашигласан нь дээр. Хусахын өмнө бүтээгдэхүүнийг арьсан дээрээ жигд түрхээд, хагас минут хэртэй азна.
– Ихэнхи эмэгтэйчүүд үсийг сөргүүлж хусдаг. Энэ нь тэдэнд илүү үр дүнтэй мэт санагддаг байх. Энэ бол буруу бөгөөд арьсыг гэмтээх талтай.
– Үсийг хусч дууссаны дараа цэвэр усаар угааж, хаттал нь арч.
– Мэдээж сүүлд нь чийгшүүлэх крем болон хүүхдийн биеийн тос түрх.
– Усгүйгээр үс хусах “үйл ажиллагааг” хэзээ ч бүү явуул. Энэ нь арьсны давхрагыг гэмтээдэг.