Ирж буй 2015 он өнгөрч байгаа 2014 онтой харьцуулахад илүү эерэг байх төлөвтэй байгааг оддын зурхай өгүүлж байна. Та бидний амьдралд аз, од хийморь авчирах 2015 онд өнгөрсөн цаг хугацааны замбараагүй, тааламжгүй явдлууд төгсгөл болж тогтворжин дэлхийн хэмжээнд улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал нааштайгаар эргэж эхлэх жил болно гэдэгт итгэлтэй байж болох аж. 2015 оны зундаа эерэг үйл явдлын цар хүрээ, тоо хэмжээ нь сөрөг үзэгдлээсээ давж гарснаар олон хүн маргаашдаа итгэлтэй тайван амьсгалах боломжтой болно. Ингээд уншигч та бүхэнд өрнийн товч зурхайг танд хүргэе.
Хонь (3/21-4/19)
Эрч хүчээр дүүрэн, халуухан жил айсуй. Та толинд хараад энэ золбоолог эрхэм чинь хэн бэ гэж гайхашрах вий. Гуравдугаар сарын 21-нд нар хонинытанв орд руу шилжиж таны эрч хүч, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлснээр таны өмнө олон боломж нээгдэнэ. Шинэ оны эхний долоо хоногт хүндрэлтэй асуудлууд тулгарч болзошгүй. Гэхдээ та ажрахгүй. Наймдугаар сард сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байх бөгөөд бүтээлч байдал нэмэгдэнэ. Есдүгээр сарын дундуур эрүүл мэнддээ анхаарал тавьж, осол гэмтлээс сэргийлээрэй. Арваннэгдүгээр сард хариуцлагатай ажил гүйцэтгэх юмуу хэн нэгний өмнө хариуцлага хүлээх шаардлага тулгарч магадгүй. Хариуцлагаа хэр хүлээснээс таны байр суурь, ирээдүй шалтгаална.
Хайр дурлал: Энэ онд хониныхон хэзээ хэзээнийхээс илүү гэрэлтэх болно. Хүмүүс таныг бишрэн шүтнэ. Таны спортлог, галбирлаг бие галбир бусдын харааг булааж, дотоод сэтгэлийн өнгөөрөө бусдыг өөртөө татна. Гүн ухаанч, бодлоготой ганц бие хониныхонтой заяагаа холбохыг хүсэгч нэгэн таньд сэтгэлээ илчилнэ.
Үхэр (4/20-5/20)
Жилийн эхний хагаст таны амьдрал маш тайван бөгөөд жамаараа өнгөрнө. Гэхдээ аваар осолд өртөх магадлал өндөр байгаа тул анхааралтай бай. Таныг хувийн зорилгодоо ашиглах гэж байгаа хүнээс болгоомжил. Шаардлагатай гэсэн үедээ найз нөхөд болон хамтран ажиллаж буй хамтрагчаасаа тусламж хүсч тэдэнд хандаарай. Жилийн сүүлийн хагаст орлогын үүд нээгдэх болно. Хэрэв та санхүүдээ хянамгай байж чадвал бүх асуудлаа шийдэж чадна. Аливаа зүйлд дараагийн алхамаа хийхийг хүсэвч саад бэрхшээл тулгарвал бүх асуудлаа даваад гар. Хайр дурлалын тал дээр хайртыгаа хүндэлж маш сайн ойлгож байгаарай гэж зөвлөх байна. Ганц бие үхрийнхэн өөрийгөө хэн бэ гэдгээ мэдсэний дараа харилцаа эхлүүлээрэй.
Хайр дурлал: Хайр дурлалын амьдралд учрах бэрхшээл маргаан дагуулсаар байх болно. Та ямар ч нөхцөлд гэр бүлийн хүн, хайрттайгаа тулгарсан асуудлыг ярилцаж шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Та хайрын харилцаандаа санаачлагыг гартаа авч, юуг яаж хийхээ мэддэг байх ёстой. Итгэл, бардам зангаа алдаж болохгүй. Ганц бие үхрийнхэн мөрөөдлийн залуутайгаа болзоо тогтоож чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Ирж буй он ихрийнхэний хувьд үйл явдалаар дүүрэн байх болно. Жилийн эхний хагаст та бүх зүйлд идэвхитэй байж нэг газраа тайван суух ч танд хэцүү санагдах болно. Энэ ордныхон бүгд найрсаг эрч хүчтэй хөгжилтэй хүмүүс байдаг. Хувийн амьдралын хувьд та шинэ хүмүүстэй танилцаж оны зун гэхэд маш дотно нөхөдтэй болох нь. Гэр бүл хайртай хүмүүстэй хатуу ширүүн үг хэлэхээс татгалзаж бүгдийг эвээр ярилцахыг бод. Жилийн үлдсэн хагаст танд амралт хэрэгтэй. Ганц бие хүмүүс энэ үеээр тал зүрхээ хайж олоход тохиромжтой байх болно. Таны эрч хүч дуусашгүй биш учир эрүүл мэнддээ анхаарал хандуулвал зохино.
Хайр дурлал: Та хэдэн ч хүнтэй учирч болно. Хэн нэгнийг онцгойлон сонгох нь таньд хэцүү байх болно. Та ганцаараа байхыг илүүтэй хүсч магадгүй. Та хосын харилцаагаа эргэн харж, юу хүсч буйгаа анзаарах болно. Гэр бүлтэй ихрийнхэн ханьдаа үнэнч байхыг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Мэлхийн ордныхон ирж буй жилд хайр дурлалд умбаж цэцэглэх болно. Жилийн эхний хагаст тэр хүн тантай хамт байх уу гэсэн бодол таны толгойд дүүрнэ. Ганц бие мэлхийнүүдэд хайр дурлалтайгаа учирах алтан боломж олгож таны хувийн амьдрал маш хурдтайгаар аз жаргалаар дүүрнэ. Энэ жилийн таныг илэрхийлэх тэмдэг бол хайр дурлал болов ч эргэн тойрныхоо хүмүүст анхаарал хандуулахаа мартуузай. Энэ их хайр дотроос хувийн амжилтаа дээшлүүлэх тань хэцүүхэн байж болзошгүй тул хичээгээрэй. Жилийн 2 дахь хагаст ажил хэрэг дээр тань том боломжууд их гарах учир дурлалдаа хэт их согтож боломжоо алдахаас зайлсхий.
Хайр дурлал: Та нууцхан хэн нэгний халуун тэврэлийг хүссэн ч та хоёрын харилцаа дотноор ярилцсанаар өндөрлөнө. Та хэн нэгэнтэй ихэд дотнож, харилцаа тань удаан үргэлжилнэ. Маргаантай гэр бүл, хосуудын хувьд багахан хугацааны завсарлага авч, бие биендээ амьсгалах орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Хүсэлдээ нийцүүлэхийн тулд хэтэрхий хүчлэх хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Жилийн эхнээс л арслангийханд амжилт санхүүгийн хангалттай боломжуудыг зөгнөжээ. Энэ жил арслангуудад хэзээ ч уйдахааргүй жил байх нь. Жилийн эхний хагаст таны зан ааш маш зөөлөн бөгөөд өгөөмөр байх болно. Олны анхаарлын төвд байхыг бодож байгаа бол оюун бодлоо үргэлж цэгцлэн хэлэхээсээ өмнө үгээ бодож сурах хэрэгтэй. 2015 онд арслангууд хүсэл мөрөөдлөө дагахуу эсвэл ашгийн хойноос явах уу гэдгээ сонгох хэрэгтэй болно. Ийм нөхцөл нь ихэвчлэн таны ажил дээр өрнөнө. Жилийн сүүлийн хагаст эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Аль болох сайн амарч агаарт гараарай. Хайр дурлал дээр таны бодсон бүх зүйл сайнаар эргэх тул бүү санаа зов.
Хайр дурлал: Та эрс тэс олон хүнтэй учирна. Ганц бие арслангийнхан удтал хайсан үзэл бодол нийцтэй нэгнээ олно. Бахдаж, биширмээр нэгэнтэй учирсан ч өөрийнхөө онцгой гэдгээ мартаж болохгүй. Гэр бүлтэй арслангийхан ханьдаа хайр халамжаа харамгүй зориулж, түүнд яагаад хайртай байдгаа эргэн нэг санаарай.
Охин (8/23-9/22)
Ирэх жил охиныхоныг маш том өөрчлөлтүүд хүлээж байна. Оюун санааныхаа хувьд дахин төрж шинээр эхлэх цаг нь болсон. Жилийн эхний хагаст таны хувьд амралтын хугацаа байх бөгөөд энэ үед эрч хүчээ сайн нөөцлөх хэрэгтэй. Харин жилийн сүүлийн хагаст нөөцөлсөн энергээсээ хэрэглэж шийдэхэд хүндрэлтэй асуудалдаа орох нь зөв. Охины ордныхоны ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлнэ. Өөрийгөө илэрхийлэх та юу хийж чадахаа олон нийтэд харуулах боломжийг битгий алдаарай. Хувийн амьдрал болон ажил гээд бүгдийг цоо шинэ цааснаас эхлэхийг хүсэж байгаа бол жилийн сүүлийн хагас тохиромжтой. Хайр дурлалын тал дээр та юу хийхийг хүсэж байна түүнийгээ хий. Өөрийн зөн совиндоо итгэ.
Хайр дурлал: Хайр дурлалаар бялхам жил айсуй. Ганц бие охиныхон хоббигоо хөөж, урдах ажлаа хийж явахдаа санаандгүй онцгой нэгэнтэй учирна. Таны эргэн тойронд маш олон боломжит хүн гарч ирнэ. Гэр бүлийн харилцаанд охиныхон хайртынхаа алдаа дутагдлыг нүдээ аниад өнгөрөөснөөр хэрэггүй маргаанаас зайлсхийж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Ирж буй шинэ он жинлүүрийнхэний хувьд туршилтын жил байх болно. Шинэ зүйлээс битгий ухар. Энэ жил даруухан бөгөөд ичиж эмээдэг зангаа хая. Энэ ордны хүмүүс маш их сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Жилийн эхний хагаст та хэмжээлэшгүй олон шинэ танилтай болно. Та өөрийгөө нөхөрсөг нийтэч болон нээлттэй болсон гэдгээ анзаарна. Эргэн тойрныхоныгоо бишрүүлж магтаал хүртэнэ. 2015 оны хавар та романтик болзоонд явахыг одод амлаж байна. Гэр бүлдээ анхаарал хандуулж улиг болсон хуучин дүрмээ өөрлчөөд үзээрэй. Хайр дурлалын тал дээр харилцаандаа өөрчлөлт хийж сайн ярилцаад үзээрэй. Хэрэв та ганц бие бол жилийн эхний хагаст дурлалтайгаа учирахдаа бэлдээрэй.
Хайр дурлал: Хосуудын харилцаанд романтик байдал зонхилно. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байх тусам улам хичээх хэрэгтэй. Ганц бие жинлүүрийнхэн санаанд нийцсэн нэгнээ олоход хэцүү байх болно. Магадгүй энэ жил ганц бие байгаагаа ашиглаад өөр зүйлд цаг заваа гаргаж болох юм.
Хилэнц (10/23-11/21)
2015 нь таны бүхэлдээ таны жил байх болно. Жилийн турш танд амжилтын давалгаа эргэлдэнэ. Шинэ оны эхнээс л аз амжилттай аялал гадаад түншүүдийн холбоо зэрэг таатай сайхан нөхцөл бүрдэнэ. Өөрийгөө өөрчлөх гэсний хэрэггүй зүгээр л нийтэч бөгөөд нээлттэй байхад болно. Жилийн сүүлийн хагасаас та ажилдаа эрчимтэй ханцуй шамлан орохгүй бол байдал хэцүүднэ. Мөн энэ сарууд нь чухал гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой сарууд байна. Мөн намар бүх анхаарлаа эрүүл мэнддээ хандуулах нь зүйтэй. Хайр дурлалын харилцаа нь та өөрт тохирох цор ганц хүнээ олох бөгөөд тэр хүн тань таны хамгаас сайн таних хүн байх болно.
Хайр дурлал: Хайр дурлалын хувьд тийм ч онцгой жил биш. Харилцаагаа идэвхитэй байлгахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ганц бие хилэнцийнхэн хэн нэгэнтэй ойртож дотносох цаг нь биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Нөхөрлөлөөс хайр дурлал руу шилжсэн хосууд бие биенээ хялбар ойлгож, үл ойлголцол тэр бүр гарахгүй. Гэхдээ л огцом зан гаргахгүй байхад анхаараарай.
Нум (11/22-12/21)
Ирж буй шинэ он нумын ордныхонд маш их сайн муу гэнэтийн бэлэгтэй иржээ. Оны эхнээс эхлээд л та сэтгэлийн дарамтанд орж муурч унаж магадгүй. Аливаа гэрээ хэлцэл хийхээ боломжтой бол түр хойшлуул. Ер нь жилийн эхний хагаст санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Нумыхан удирдан зохион байгуулах чадвартай байх ч улс төрөөс хол байхыг одод зөвлөж байна. Жилийн сүүлийн хагасаас амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Удахгүй тохиолдож болох хэн нэгэнтэй танилцах сонирхолтой учирал нь цаашдаа даамжирч бат бэх найдвартай харилцаанд хүргэнэ. Хайр дурлалын тал дээр шинэлэг өөрчлөлтыг танаас шаардаж байна.
Хайр дурлал: Таны бусдыг татах чадвар өндөр байна. Энэ үеийг ашиглаад сэтгэл, санаа нийлсэн нэгэнтэй заяагаа холбоход таатай. Гадаад төрхөндөө анхаарахаас илүү яриагаараа бусдыг татах чадварт суралцах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тайван уур амьсгал зонхилно. Гэр бүлтэй нумынхан мөнгө санхүүгээс болж маргаан дэгдээх хэрэггүй.
Матар (12/22-1/19)
2015 он матрынханы хувьд ажил эрхлэлтийн жил байх болно. ЖИлийн эхний хагаст бүх анхаарлаа ажилдаа хандуулсан ч гэнэтийн таагүй үр дүн санхүүгийн хүндрэлүүд хүлээж байна. Туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол нэрэлхэлгүй дээд шатны хүний дэмжлэгийг ав. Аливаад нухацтай хандаж олон талаас нь харж шийдвэр гарга. Харин жилийн сүүлийн хагаст материаллаг байдал болон нөхөрлөлийн маш том амжилтанд хүрнэ. Түүгээр ч зогсохгүй толгой эргэм аз тохионо. Гэр бүл хайр дурлалын тал дээр анхаарлаа бүү сулруул. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү мартаарай.
Хайр дурлал: Хөнгөмсөг зангаасаа болж хайр дурлалд бүтэлгүйтэж мэднэ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдгийг сануулж байна. Сонголт хийхийн тулд ухаан бодлоосоо илүү сэтгэл зүрхээ дагах нь зөв. Гэр бүлтэй матрынхан харилцаагаа сэргээж, ойлголцоход анхаарах хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
2015 он хумхын ордныхоны хувьд маш их олз омогтой амжилт бүтээлтэй сайхан жил ирж байна. Хууран мэхлэлтээс болгоомжилж хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Материаллаг байдлыг юун түрүүнд бүү мөрөөд. Одод санамсаргүйгээр танилцах хэн нэгэнтэй гүн гүнзгий холбоотой болохыг зөгнөж байна. Гэр бүлийн бүх гишүүд бие биенээ хайрлан хүндлэх болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилтаар дүүрэн байна. Хумхынхан бүрэн тайвширах эсвэл ойртож буй аюулыг биеээрээ мэдрэх чадвараа хөгжүүлж чадна. Хумхынханы бие нилээд чилээрхэх бөгөөд рашаан сувилалд явж биеэ тэнхрүүлэх хэрэгтэйг анхаар.
Хайр дурлал: Ганц бие хумхынхан чин үнэнч хайр дурлалтай учирна. Хайраа олсон тэдний амьдрал эрс өөрчлөгдөнө. Болзоо, романтик мөчүүд тасрахгүй. Хэн нэгнийг илүү таньж мэдэхийг хүсвэл ертөнц, гэр бүлийн харилцааны талаарх үзэл бодлыг нь сонжоорой. Гэр бүлтэй хумхыханд тааламжтай бөгөөд бүл нэмж магадгүй.
Загас (2/19-3/20)
2015 онд загасныхан амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Эрч хүчээ сэргээхийн тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Ажил мэргэжлийн талбарт явуулах үйл ажиллагаа нь энгийн үеийнхээс илүү их хүч чадал гаргахыг шаардана. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүсэл мөрөдөл болон амьдралын зорилгоо зөв тодорхойлох нь маш чухал. Урт хугацааны гэр бүлийн төлөвлөгөөнүүд тань амжилттай хэрэгжинэ. Хос загасууд харилцаагаа бататгах шинэлэг байх талаар ажиллах нь чухал бол ганц бие загаснууд хууран мэхлэгдэхээс болгоомжлон харилцаагаа нухацтай авч үзээрэй. Ингэснээр тогтвортой харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.
Хайр дурлал: Сонголттой тулгарч магадгүй. Жингийн туухай хаашаа эргэхийг та хэдийнэ тооцоолсон боловч өөртэйгөө зөрчилдсөөр байх болно. Одоо байгаа байдал чинь өнгөрсөнд хийсэн сонголтоос үүссэнийг санаж, ирээдүйгээ төсөөлж болно. Гэр бүлтэй загасныхан харын сэтгэлээ дарж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлснээр харилцаандаа сэв суулгахгүй байж чадна.