Бид бүхэн өөрөөсөө бусад хүмүүсийг ямар нэгэн таагүй үйлдэл, үг яриагаар нь муу хүн байна хэмээн дотроо бодох юм уу аль эсвэл энэ талаар хэн нэгэнтэй ярьцгаадаг шүү дээ.
Яг үнэнийг хэлэхэд муу хүн гэж байдаггүй. Учир нь эхийн хэвлийгээс муу хүн гэж төрдөггүй. Сайн, муу хүний ялгаа нь гагцхүү сэтгэл зүйтэй нь холбоотой юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл зүйд сайн, муугийн ялгаа оршдог гэсэн үг юм.
Сайн хүн гэдэг нь:
– Сэтгэл сайтай,
– Зөв бодолтой,
– Хүнд хар буруу санадаггүй,
– Бусдад атаа жөтөө өвөрлөдөггүй,
– Үнэнч шударга,
– Бусдыг хүндэлж хайрладаг.
Муу хүн гэдэг нь:
– Сэтгэл муутай,
– Хүнд муу юм санаж явдаг,
– Атаа жөтөө өвөрлөдөг,
– Шунаг сэтгэлтэй,
– Өөрийгөө бодохоос биш өрөөл бусдыг боддоггүй,
– Хүний сэтгэлийг боддоггүй.
Иймд сэтгэл зүйгээр нь хүний сайн, мууг дүгнэж хэлэх нь зүйтэй болов уу.