Дэлгүүрээс аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхээр сонгон авахдаа охид, бүсгүйчүүд тестерийг ашиглан өөрсөд дээрээ туршилт хийдэг. Тэгвэл үүнээс татгалзахыг эрдэмтэд зөвлөж байна.
Ялангуяа нүүрэндээ уруулын будаг болон сормуусны будгийг түрхэж туршихгүй байхыг зөвлөжээ. Та элдэв халдварыг дамжуулах, түүнийг өөртөө авах аюултай гэнэ. Олон хүний гар дамжиж хэрэглэгдсэн тестерүүд хэн нэгний өвчин эмгэгийг өөртөө нааж аваад дараагийн хүнд халдварлуулж орхих магадлалтай юм.
Түүнчлэн хацар өнгөлөгч, нүүрний энгэсэг зэргийг өөр дээрээ туршихаас зайлсхийвэл зүгээр. Хүүхнүүд оо, энгэсэг авахаар худалдааны төвүүдийг зорихдоо голдуу ажил тарсны дараа юм уу өөр дэлгүүрээр явсныхаа дараа очдог байна. Тиймээс тэдний нүүр царай өглөөнийх шигээ шинэхэн байж чаддаггүй аж. Хацар өнгөлөгч юм уу энгэсгийг нүүрэндээ түрхээд та өөрөө үсэрхийллийн гол бай болно гэдгээ санаж авагтун.
www.wikimon.mn