1. Тэр бүх хүнд таалагддаг байсан
Залуус таны өмнөх найз залуу хүн болгоны хайрыг татдаг сайхан эр байсан тухай сонсохыг хүсэхгүй. Ялангуяа таны эцэг эх, найз нөхдөд экс найз залуу тань маш их таалагддаг байсан талаар, мөн тэд та хоёрыг гэрлүүлэх талаар ярилцдаг байсан тухай цухуйлгаад ч хэрэггүй. Энэ нь түүний өөртөө итгэл итгэлийг ганхуулах болно. Учир нь үргэлж таны хуучин, гэвч “төгс” залуутай харьцуулагдана гэхээс эмээдэг. Дээрээс нь дотны бүх хүмүүс бүгд эксийн чинь талд байгаа гэдгийг мэдвэл бүр ч айна гээч. Оронд нь “Тэр бүх хүмүүст таалагддаг байсан л даа. Гэвч тэд түүний мөн чанарыг таниагүй байсан бололтой” гэж хэлж болно.
2. Тэр мөнгө сайн олдог байсан
Таны хуучин найз залуу өндөр цалинтай байсан уу? Тэр талаар өөртөө л хадгал. Хэрэв одоогийн найз залуу тань өөрийгөө санхүүгийн хувд эксийн тань дайнд хүрч чадахгүй гэдгээ мэдвэл бас л айж эхлэх болно. Эрчүүд өөрийн бүсгүйгээ бүх талаар нь сэтгэл хангалуун байлгаж чаддаг хэмээн өөрсдийгөө мэдрэх дуртай. Сэтгэл санааны болон эд материалын тал дээр. Оронд нь “Цалин ч яахав дээ…Тийм чухал биш…Надад хайртай чинь л чухал” гэж хэлээрэй.
3. Тэр миний сэтгэлийг шархлуулсан
Хосууд салж л байдаг нийлж л байдаг. Гэвч салалт бүр “зөөлөн” байдаггүй. Та түүнд дээрхтэй адил үг хэлвэл сэтгэлд нь бас л нэг юм үлэдэж орхих вий. Та экстэйгээ эргэж нийлэх талаар огт бодоогүй байсан ч, тэр таныг хуучин найз залуугийнхаа талаар одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг мэтээр ойлгох болно. Оронд нь: “Бид хоёрын сэтгэл адилхан л шархалч үлдсэн” гэж хэлээд үз.
4. Тэр одоо их сайн яваа
Зарим хосууд салсныхаа дараа ч бие биетэйгээ холбоотой хэвээр байдаг. Тийм ч буруу юм биш л дээ. Хайрт тань таны эксийг таньдаггүй бол түүний одоогийн амьдралынх нь талаар бүр ч цухуйлгаад хэрэггүй. Учир нь тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс түүнтэй утас, мэйлээр харьцдгаа түүнд битгий мэдэгдүүл. Оронд нь “Түүнтэй олбоо тасраад уджээ. Бодвол сайн л яваа биз” гэж хэлээрэй.
5.Энд би хуучин найз залуутайгаа цуг ирж байсан
“Шинэ дурлал хуучин дурлалыг няц гишгэлэн өнгөрдөг”
Та урьд нь тэр газар хуучин хайрттайгаа цуг очиж үзсэн байлаа ч, энэ тухайгаа илтгэх хэрэггүй. Угаасаа л одоогийн хайрттайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн танд ШИНЭ мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тиймээс “энд урьд нь ирж байсан байхаа. Гэхдээ хэзээ гэдгийг нь санадаггүй ээ” гэж хэлээд л орхиорой.
6. Энэ хувцсыг тэр авч өгсөн юм
Эрчүүд хайртай бүсгүйдээ сайхан үг хэлэх дуртай улс. “Өнөөдөр ямар хөөрхөн харагдаж байна аа. Даашинз чинь сайхан зохижээ” гэхэд нь “Тийм байна уу? Манай хуучин найз залуу энийг авч өгсөн юм” гэж хэлвэл түүний урам хугарах нь ойлгомжтой. Тэд таныг даашинзаа өмсөх болгондоо эксийнхээ талаар дурсдаг юм байна гэж ойлгох болно. “Энийг би хэдэн жилийн өмнө авч байсан юм” гэж хэлээд өнгөрөөгөөрэй.
7.Бид хоёр … хийхээр төлөвлөчихсөн байсан
Та түүнтэй хамт хийхээр төлөвлөж байсан зүйлсээ хайртдаа хэлээд хэрэггүй. “Бид тийм хурим хийгээд, тийм байр худалдаж аваад, тэдэн хүүхэдтэй болно гэж ярилцдаг байсан юм”-Хэрэв та найз залуугийнхаа экс бүсгүйн талаар ийм үг сонсвол адилхан онцгүй сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ. Оронд нь “Би үргэлж … хийхийг хүсдэг байсан” гэж хэлээрэй.
8. Тэр их хөгжилтэй байсан
Эрчүүд найз бүсгүйнхээ хажууд хөгжилдөж, тоглоом шоглоом хийх дуртай хүмүүс. Тиймээс ч экстэй чинь харьцулагдахаас мэээнэ. “Чи ямар хөгжилтэй юм бэ?” гэж түүнд байнга хэлж байгаарай.
9. Тэр нэг удаа залуустай зодолдоод…
Найз эмэгтэйнхээ төлөө эрчүүдтэй зодоон үүсгэж байсан түүхийг сонссоны дараа тэр үргэлж хэн нэгэнтэй жижиг зүйлээр шалтаглан гар зөрүүлэхийг хичээх болно. Эксээс чинь дутахгүй гэдгээ харуулах гэж тэр. “Асуудлыг зодооноор шийддэг эрчүүд надад таалагддаггүй” гэсэн хариулт хамгийн тохиромжтой.
10.Тэр орондоо их сайн/ их муу байсан
Секс бол их эмзэг сэдэв. Нэг л буруу үг хэлчихвэл бүх зүйл нурчихна. Хэрэв хуучин найз залуугаа секстээ муу байсан гээд хэлчихвэл, “Би тэрнээс нь ч муу байх вий дээ” гэсэн бодол тэдэнд төрнө. Харин сайн байсан гэж хэлвэл таныг түүн лүү ойртож ирэх бүрт хайртын чинь толгойд таны экстэйгээ хамт байгаа дүр зураг харагдана. “Бидний дотно харилцаанд сайн, муу аль аль нь байсан” гэж хэлээрэй.
www.times.mn