Өглөө өлөн ходоодтой, хиртэй цамц, уранхай оймостой явуулж үзсэнгүй. Орой халуун дулаан гэр угтаж цатгалан ходоодтой амраадаг. Миний юу болхоо байчихаа вэ?
Би хэн ч харсан сайхан л бүсгүй. 20 настайдаа нөхөр дээрээ охин биеэрээ ирсэн. Бага наснаасаа амьдралаараа л холбогдох ханьдаа охин биеэрээ очих юм шүү гэж бодсоор хадгалсаар, их юмыг даван туулан байж гэрлэсэн өдрөө л түүндээ охин биеэ өгч билээ. Би үүндээ хичнээн их бахархдаг гээч. Харин манай нөхөрт ямар ч ялгаа байхгүй байсан юм шиг. Амьдралд тохиолдох бүхий л бэрхшээлүүдийг амьхандаа л судалж даван туулахад бэлэн л гэж ханилсан. Харин хагарал дотроосоо ирдэг гэж бүүр огт санаагүй.
Миний хүсдэг зүйл зүгээр л энхрийлүүлэх. Хайрыг нь үргэлж мэдрэх. Орон доторх асуудал биш шүү. Зүгээр л тэврүүлээд хайрын үгэнд нь мансуураад суухыг хичнээн их хүсч байна гээч. Ажлаасаа ирээд computer зурагт 2-с өөр юм анхаарах сөхөөгүй байдаг нөхөртөө харагдчихгээд л гоёж гоодож, түүндээ л гэсэн хувцсаа хамгийн тачаангүйгээрээ өмсөж, түүнийхээ л энхрийллийг мэдрэхийг хамгаас их хичээдэг. Гэвч ямар ч үр дүнгүй. Ийм байдалтай удахлээр өөр халамж тавьсан залуугаас дутагдаад байгаа зүйлээ авахыг хүсээд эхлэх юм. Энэ миний буруу юу? Өөрөө намайг тэгэж аятайхан байлгачихдаггүй байж өрөөл бусадтай хардаж, ажилдаа явах гэхээр бөөн юм болно. Сүүлдээ би зүгээр л гэрийн үйлчлэгч ч юм шиг өөрийгөө мэдэрдэг болж байна. Ойрын үед салах тухай бодол бүүр хитэрхий их орж ирдэг боллоо.
Манай нөхрийн хувьд өөр эмэгтэй байхгүй гэдгийг 100% баттай хэлж чадна. Тэр тал дээр намайг яаж мэдэж байгаа юм гэж битгий асуугаарай. БИ МЭДНЭ. ХЭН Ч МЭДНЭ. Ямар ч эмэгтэй байхгүй. Бүр би хүртэл сэтгэл дотор нь байхгүй болж байх шиг байна…
cekc.mn