“Боолын гэрээ”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг кинонд тоглож, хөөрхөн алаг нүдээрээ залуусын сэтгэлийг булгилуулж явсан жүжигчин О.Цэнгэл таван жилийн турш усанд хаясан чулуу шиг нам гүм амьдарсан.
Түүнийг хөтлөгч Б.Тэнгистэй гэрлээд, гэрийн мухар сахилаа гэж шуугиж байсан. Таван жилийн дараа урлагтаа эргэн ирмэгцээ тэрбээр хүнтэй гэрлээгүй, ганц бие гэдгээ зарлаад амжсан. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин бүсгүй таван жилийн өмнө дурлалцаж явсан залуутайгаа дахин тааралдмааргүй байна хэмээн ярилцлага өгсөн билээ.
Гэвч тэрбээр хайр дурлалдаа цэг тавьсан эсэхдээ эргэлзэж эхэлсэн бололтой. Учир нь, жүжигчин бүсгүй өнөөдөр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Хайр дурлалын хувьд цэг үү, таслал уу гэдгийг мэдэхгүй байна” хэмээжээ. Түүнчлэн таван жилийн өмнө дотносож байсан залуу нь сэтгүүлч Б.Тэнгис гэдгийг ч үгүйсгээгүй байна.
Тэгэхээр хөөрхөн О.Цэнгэл дурлалдаа цэг тавихыг хүсээгүй бөгөөд өдгөө ч эргэлзсээр байгаа бололтой. Сэтгэл гэдэг жолоогүй хойно, түүний буруу ч юу байх вэ дээ.
www.mnews.mn