Өөрийгөө хөгширч байгаа эсэхийг мэдэж, түүнийхээ эсрэг хэрхэн тэмцэхэд тань туслахаар энэ удаагийнхаа дугаарыг өөртөө хайртай бүх бүсгүйчүүддээ зориуллаа. Та доорх тестийг бөглөснөөр хөгширч байгаагаа эсэхээ мэдэх болно.
1. Хурдан ядарч байн байн хэвтэж амармаар санагддаг уу?
2. Бүсэлхийгээр шархирч өвдөх, өглөө сэрэхэд нуруу хөших мэдрэгддэг үү?
3. Үе мөч өвдөх, хатгах тохиолдол гардаг уу?
4. Нойргүйдэх буюу хар дарж зүүдэлдэг үү?
5. Илүү даарамтгай гар, хөл зэрэг чинь илүү хүйтэн болсон байдаг уу?
6. Бэлгийн дур сонирхол буурч буй ажиглагддаг уу?
7. Удаан хугацаагаар толгой өвддөг үү?
8. Хараа муудах, ядрах, нулимс гоожих болсон уу?
9. Арьс чинь суларч, хуурайшиж байна уу?
10. Амьсгал авахдаа хүндрэлтэй байх тохиолдол байдаг уу?
11. Үс унах, хуурайших үзэгдэл гарч байна уу?
12. Чих шуугих, сонсгол муудах шинж мэдэгдэж байна уу?
13. Хэвийн хэмжээнээс илүү хөлөрдөг болсон уу?
14. Хэл улайх, ам гашуун оргих шинж мэдэгддэг үү?
15. Гол харлах, цээжээр өвдөх зовиур ажиглагддаг уу?
16. Шөнө шээс олон удаа хүрдэг үү?
17. Даралт хэлбэлздэг үү?
18. Шалтгаангүйгээр сэтгэл түгших, уцаарлах явдал тохиолддог уу?
19. Сандарч тэвдэх, анхаарал сулрах үе байдаг уу?
20. Юмыг амархан мартах явдал ихэссэн үү?
21. Огцом турж байна уу?
22. Таныг толины өмнө зогсоход анзаараагүй шинэ үрчлээ үүссэн үү?
Эдгээр асуултанд хэдий чинээ тийм гэсэн хариулт өгсөн бол та хөгширсөн байна гэсэн үг юм. Тиймээс дээрх асуултуудын олонхид нь үгүй гэж хариулахын төлөө “Урагшаа” бүсгүйчүүдээ.