Би одоо 32 той, 8 настай хүүхэдтэй нөхөртэйгээ амьдраад 10 жил болж байна. Миний амьдралд нөхрөөс минь өөр нэг ч эр хүн байхгүй би ч нөхрөө тэгж л боддог. Нөхөр маань уурхайд ажилладаг байсан зундаа, заримдаа өвөлдөө ч байхгүй. Би нөхрөө нэг удаа ч хуурч байгаагүй. Саяхан нэг асуудал үүсээд бид 2 тусдаа байж байна. Юу вэ гэхээр энэ явдал 2 жилийн өмнө болсон юм. Манай ажлын газрын залуу надад 2-лаа явалдий ухааны юм ярихаар нь би нөхөртэй энэ тэр гээд өнгөрсөн юм.
Тэр явдлыг гадаадад байдаг дүүдээ мессенжерээр бичээд ер нь хүн амьтантай явалдаж үзвэл яах бол нөхөртөө хоосон хардуулж явснаас яадийн явалдаж хардуулъя гэж мэгээд дүү ч өөдөөс намайг дэмжсэн утгатай мессеж бичээд өнгөрсөн. Энэ мессежийг саяхан миний нөхөр архиваас олж уншаад чи 2 жил хүнтэй явалдсан байна. Би амьдралаа босгох гэж зүтгэж явахад чи ингэж явж байсымуу, салъя барья гээд бөөн юм боллоо. Би 2 жилийн өмнө бичсэн мессеж, ямарч юм болоогүй надад чамаас өөр эр хүн байхгүй гэж 1000 хэлээд нэмэр алга, надад итгэдэггүй. Одоо би яах вэ, надад үнэндээ хэлэх үг олдохгүй юм…